Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ж.Батмөнх агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Д.Янжиндулам, ikon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Ж.Батмөнх агсны хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Өдгөө 30 дахь жилтэйгээ золгож буй ардчиллыг бий болгоход түүнийг багагүй хувь нэмэр оруулсан гэж үздэг билээ.

Жамбын Батмөнх агсан нь 1948 онд одоогийн МАН буюу тухайн үеийн МАХН-д гишүүнээр элсэж, 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын 13 дахь Ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байв.

Мөн тэрээр, Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд эрх баригч намын болон төрийн тэргүүний хувиар  ухаалаг бодлого явуулж, шийдвэр гаргасныг олон хүн дурсан ярьдаг билээ.

 

Цэцэг өргөх ёслолд түүний төрөл төрөгсөд, гэргий А.Даариймаа болон МАН-ын төлөөлөл оролцлоо.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг