2020/01/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
04:00
S20
-19°
05:00
S20
-19°
06:00
S20
-19°
07:00
S20
-19°
08:00
S20
-19°
09:00
S26
-19°
10:00
S26
-18°
11:00
S26
-17°
12:00
S26
-16°
13:00
S26
-14°
14:00
S30
-13°
15:00
S30
-13°

"Бүрэн эрхтэй этгээдүүд нэг нам, нэг бүлэглэлийн харьяалалтай болчихсон учраас авлигын хэргийн илрүүлэлт удааширч байгаа"

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN

Авлигын эсрэг олон улсын өдөр өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 9-нд тохиолоо. Энэ өдрийн хүрээнд Монгол Улсад гэмт хэрэгтэй тэмцэх, хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хууль, шүүхийн байгууллагын төлөөллийг хамруулсан "Шударга байдал ба олон нийтийн итгэл" сэдэвт нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдсан юм. Энэ үеэр АТГ болон ХЗДХЯ-ны төлөөллүүдээс авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, бууруулахад чиглэсэн арга хэмжээний талаар тодрууллаа.   

Ч.Жаргалбаатар: Шалгагдаж байгаа этгээдийн хамааралтай байгууллага ч юм уу найз нөхдөд нь хандаж байж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг шийдүүлдэг 

/Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар/

-Хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөны ач холбогдол нь юу вэ? 

-Хуулийн хийдэлтэй ямар асуудал байна. Үүнийг яаж засах вэ. Иргэдийн итгэл алдсаныг яаж сэргээх үү. Авлигыг үгүй болгохын тулд ямар ажил хийх үү гэх зэрэг асуудлыг хуулийн байгууллагын төлөөллүүд ярилцаж байна. Мөн олон улсын жишигт нийцсэн, авлигын гэмт хэрэгтэй тэмцэж болохуйц эрх зүйн орчныг бүрдүүлж өгөөч гэдэг хүсэлтийг хууль санаачлагчдад тавьж байна.

-Авлигатай тэмцэхэд саад болж байгаа хуулийн ямар хийдлүүд байна вэ. Үүнийг хэрхэн засах вэ?

-Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь хийдлүүдийг 2017 оноос хойш судлаачид олон янзаар судалж байгаа. Үнэхээр олон хийдлүүд байгаа. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн учраас төсөл нь боловсруулагдаад, нэмэлт өөрчлөлт оруулах ажил явагдаж байгаа. 

Гэхдээ хуулийн хийдэл нэг удаагийн өөрчлөлтөөр шийдэгдчихгүй байх. Нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдсан тохиолдолд гэмт хэрэгтэй тэмцэхэд тодорхой хэмжээнй ахиц гарна гэж найдаж байна. 

-Судалгаанаас харахад авлигын гэмт хэргийн илрүүлэлт муугүй хэр нь шийдвэрлэлтийн хувь хэмжээ хангалттай биш байдаг. Яагаад энэ төрлийн гэмт хэргийн тоо илрүүлэлтээсээ харьцангуй бага байдаг юм бэ? 

-Авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмынхаа дагуу явагдаж байгаа. Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтэд сөргөөр нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Боловсон хүчний асуудал, нэг мөрдөгчид ногдох хэргийн тоо хэмжээ гэхчлэн.

Тухайлбал, мөрдөгч нэг сард таван хэрэг мөрдөөд шүүхэд шилжүүлэх, 20 хэрэг шалгах хоёрын дунд чанарын ялгаа бий. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр мөрдөгчдийн тоо олон байх ёстой. Жишээ нь зургаан сая хүн амтай оронд 1,500 мөрдөгч ажиллаж байна. Тэгэхээр хүний тоо нөлөөлж байна. 

Хоёрдугаарт, хуулийг нэг мөр ойлгох буюу эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэх зарчим байна. Нэгэнт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэт богино болчихсон дээр нь албан тушаалын хэрэгт оногдуулах ял, хариуцлага хөнгөн байгаа учраас ял шийтгүүлчихээд дахин төрийн албанд томилогдсон хүмүүс ч байна. Мөн авлигын гэмт хэргээр шийтгүүлсэн хэр нь яг өмнөх албан тушаал дээрээ томилогдоод ажиллаж байгаа жишээ нь бий. Тэгэхээр төрийн эрх барьж байгаа хүмүүсийн авлигатай тэмцэх хүсэл сонирхол хамгийн чухал

Авлигатай тэмцэх хүсэл, зоригоо илэрхийлж чадсан улс орнууд үр дүнд хүрсэн байдаг. Авлигатай тэмцдэг хамгийн зөв жор бол улстөрчдийн хүсэл сонирхол юм гэдгийг Сингапур, Хонг Конгийн жишээн дээрээс харж болно. 

Түүнээс биш өнөөдрийнх шиг байвал Монголд авлига буурахгүй. Жишээ нь, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил гэдэг асуудал маш их маргаан дагуулж байна. Энэ нь магадгүй төрийн албан хаагчдад гэмт хэрэг үйлдэх сэдэл төрүүлдэг. 

-Төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгах хугацаа яагаад удаан, сунжирсан байдаг юм бэ. Танай дээр 2-3 жил шалгаж байгаа хэргүүд бий. 

-Шалгалтын ажиллагаа сунжирч байгаа нь мөн л олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүс мөнгөө гадаад улсад байршуулдаг болчихсон. Манай улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй 19-хөн улс бий. Энэ гэрээний дагуу бид тухайн улсаас нотлох баримт олж авч, ирүүлдэг. Гэтэл Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүй улс орнууд руу бид хүсэлт явуулж, нотлох баримт авах боломжгүй. Сүүлийн үед улс дамнасан мөрдөн шалгах ажиллагаа ихээр хийгдэж байгаагаас өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргийг шалгах ажиллагаа сунжирч байна

Мөн бүрэн эрхийн асуудал байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу үнэхээр буруутай бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болдоггүй. Тухайн шалгагдаж байгаа этгээдийн хамааралтай байгууллага ч юм уу найз нөхдөд нь хандаж байж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг шийдүүлдэг. Төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхтэй этгээдүүд бүгд нэг нам эсвэл нэг бүлэглэлийн харьяалалтай болчихсон. Цаад хүмүүст нь энэ хүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч гэдэг хүсэлт тавихаар түдгэлзүүлдэггүй. Энэ бас нөлөөлж байна. 

-АТГ-т шалгагдаж байгаа хэргийн тоог өмнөх жилийнхтэй харьцуулахад өссөн, буурсан үзүүлэлт байгаа юу? 

-Ер нь жил ирэх тусам авлига, албан тушаалтын гэмт хэргийн тоо өсөж байгаа. Энэ нь 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд хийдэлтэй боловч оновчтой, шинэлэг зохицуулалт оруулсантай холбоотой. Дээр нь албан тушаалын гэмт хэргүүд хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон. Үүний үндсэн дээр АТГ-т шалгагдаж байгаа хэргийн тоо өссөн. Мөн иргэдийн мэдээлэл, гомдол гаргах байдал нэмэгдсэн. 

-Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгах тохиолдол хэр олон байдаг вэ? 

-Сүүлийн таван жилийн статистикаас харахад иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн 40 орчим хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн хэргүүдээс яг эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь мөн 40 орчим хувьтай байна.  

П.Сайнзориг: Хясан боогдуулах замаар авлига авсныг нь илчлэх юм бол тухайн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө 

/Хууль зүй, дотоод хэргийн яамны Хуулийн бодлогын газрын дарга/

-Олон талын хүчин чармайлтын үндсэн дээр авлигын гэмт хэргийг бууруулна гэдгийг зөвлөгөөнд оролцогчид хэлж байна. Энэ асуудлыг ХҮДХЯ-ны зүгээс хэрхэн хардаг юм бол?  

-Авлигын эсрэг олон улсын өдрйин хүрээнд зохион байгуулагдаж буй "Шударга байдал ба олон нийтийн итгэл" зөвлөгөөнд хууль, шүүхийн байгууллагууд авлигын эсрэг үйл ажиллагааны чиглэлээр санал солилцож, цаашдаа ямар арга хэмжээ авах талаар ярилцаж байна. 

Авлигатай тэмцэх гол арга нь урьдчилан сэргийлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх юм. Энэ хүрээнд ч тодорхой асуудал яригдлаа. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийг оролцуулах нь ихээхэн чухал байгаа.

Иргэд мэдлэг, мэдээлэлтэй, шаардлага тавьдаг байх нь төрийн үйлчилгээг танил тал харахгүйгээр авах бололцоог бүрдүүлдэг. Энэ нь нөгөө талдаа зохисгүй зүйл шаардаж байгаа төрийн албан хаагчдыг хуулийн байгууллагад шалгуулах бололцоог хангах ач холбогдолтой юм. 

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Энэ өөрчлөлтөд авлигын хэргийг бууруулахад чиглэсэн өөрчлөлт тусгагдсан болов уу?

-Эрүүгийн багц хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг нэмэгдүүлэх, зарим гэмт хэргийн шинжийг тодруулах асуудал тусгагдсан

Өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэг тодорхой хохирол шаарддаг байсан бол шинэ Эрүүгийн хуулиар ихэнх гэмт хэрэгт хохирол шаардахааргүй болсон. Өөрөөр хэлбэл, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон. Заавал 10 сая төгрөгийн хохирол учирснаар гэмт хэрэг болдоггүй. Нэг төгрөгийн хохирол учирсан ч гэмт хэрэг болдог болсон. Тиймээс энэ чиглэлийн гэмт хэргийн ялыг бодлого нэлээд чангарсан гэсэн үг. 

Нөгөө талд хуулиас гадна авлигатай тэмцэх чиглэлд энэ талын төрийн байгууллагуудын алба хаагчдын бэлтгэх, сургах, нэгдсэн ойлголт өгөх, үйл ажиллагааг нь уялдуулах, хууль зүйн болон санхүүгийн боломжоор хангах ёстой байгаа юм. Үүнийг шийдэхгүйгээр хуулиас бүх юм болж байна гэдэг байдал давамгайлах хандлага байна.

Өөрөөр, хэлбэл авлигатай тэмцэх ажиллагаа нь иргэд, төрийн байгууллага, шийдвэр гаргах түвшнийхнийг хандлага, ойлголтоо өөрчлөхийг шаардаж байна. Цогц байдлаар энэ асуудлаа шийдэхгүй бол хуулиас ч юм уу төсөв мөнгөнөөс болж ийм байдал үүсээд байгаа мэтээр хандаж болохгүй. 

-Одоо хэлэлцэгдэж байгаа Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн төсөлд авлига авсан, өгсөн гэдэг ч юм уу гэмт хэргийн шинжийг яаж тодруулсан юм бэ?

-Хясан боогдуулах замаар авлига авсныг нь илчлэх юм бол тухайн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудлыг Эрүүгийн багц хуулийн өөрчлөлтөд тусгасан. Энэ бол нэлээд чухал асуудал. Мөн гэмт хэргийг мэдээлэгч, гэрчийг хамгаалах асуудал байна.

Түүнчлэн ХЗДХЯ-нд боловсруулах шатандаа байгаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд эх сурвалжаа нууцлах асуудлыг оруулахаар ажиллаж байна. Гэмт хэргийн мэдээлэгч буюу шүгэл үлээгчийг хамгаалах хууль эрх зүйн орчныг шат шатандаа ярьж байгаа. 

-Хууль, шүүхийн байгууллагын хараат бус байдал нь авлигаас ангид байх үндэс болоод байна. Ийм байлгахын тулд ХЗДХЯ-ны зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Шүүхийн хараат бус, бие даасан байдалтай холбоотой асуудал энэ зөвлөгөөний үеэр яригдаж байна. Олон нийтийн судалгаагаар хуулийн байгууллагууд дотор шүүх авлигаар тэргүүлж байна гэж гарсан. Энэ бол харамсалтай үзүүлэлт. 

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажил ХЗДХЯ-нд хийгдэж байна. Энэхүү өөрчлөлтөөр шүүхийн хараат байдлыг арилгах, шүүгчийн томилгоо, цалин хангамж, бие даасан байдлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгана. Мөн шүүгчийн мэргэжил, ёс зүйн алдаанд хариуцлага тооцож чаддаг байх механизмыг бий болгохын төлөө энэ хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. 

-Прокурорын мөрдөн байцаах газрыг Засгийн газрын дэргэд байгуулах гэж байгаа гэх асуудал яригдаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дээрх дүгнэлтийг гаргасан гэдэг мэдээлэлтэй байгаа. Үүнийг дагаад тодорхой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал яригдах байх. Тэр үед нь дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. 

Прокурорын мөрдөн байцаах газрыг Засгийн газрын дэргэд, бие даасан эсвэл бүр өмнөх шигээ прокурорын байгууллагын дэргэд гэдэг ч юм уу хэд хэдэн хувилбар байгаа бий. Үүнийг шийдвэр гаргах түвшинд шийднэ. 

-Шүүгчийн томилгоо, хараат бус байдалтай холбоотой асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах тухай яригдаж байсан ч бараг л өмнөхөөрөө үлдлээ?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд шүүх эрх мэдэлтэй зармын нэлээд өөрчлөлт орсон. Ерөнхийлөгч шүүгч нарыг томилохоос гадна ШЕЗ-ийн гишүүдийн томилдог. Одоогийн ШЕЗ-ийн гишүүдийн орон тоо, томилгоотой холбоотой асуудалд хуульчид, олон нийт шүүмжлэлтэй ханддаг.  Үүнийг засах үүднээс ШЕЗ-ийн таван гишүүнийг 10 болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр шийдвэр гаргах асуудал цөөхөн хүнээс хамаарахгүй байх бололцоо бүрдлээ.

Харин одоо эдгээр 10 гишүүн хэрхэн ажиллахыг ХЗДХЯ-н дээр боловсруулагдаж буй органик хуулиар зохицуулна. 

x