Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд ОХУ техникийн зөвлөгөө үзүүлнэ

Т.Саран, iKon.mn
2019 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монгол, Оросын Засгийн газрын тэргүүн нарын эхний өдрийн уулзалтаар хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа, УБТЗ ХНН-ийн хөгжил шинэчлэлийн талаар болон нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлууд яригдсан бөгөөд ойрын хугацаанд хоёр талаас дээрх чиглэлд онцгой анхаарч ажиллахаар зарчмын тохиролцоонд хүрлээ.  

Уулзалтын дараа хоёр улсын Засгийн газар, яам хоорондын 12 баримт бичигт гарын үсэг зурав. Тэдгээрээс Зам, тээврийн салбарын хоёр баримт бичигт гарын үсэг зурсан нь, ОХУ-д төмөр замын чиглэлээр боловсон хүчин бэлтгэх мөн Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд техникийн зөвлөгөө үзүүлэх тухай юм.

“Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг”, “РЖД Интернэйшнл хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг” хоорондын гэрээ”-нд Монголын талаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, Оросын талаас РЖД Интернэйшнл хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А.Столяров нар гарын үсэг зурлаа гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.