Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нөхөрлөлүүдийн үндэсний холбооноос Мишээл экспо төвд "ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН-2019" уламжлалт үзэсгэлэн худалдааг гурав дахь удаагаа зохион байгуулж байна.
Өнөөдөр нээлтээ хийсэн үзэсгэлэн худалдаа арванхоёрдугаар сарын 1-нийг дуустал үргэлжилнэ. Улсын хэмжээнд 1,400 гаруй нөхөрлөл ой, ан амьтан, ус, ургамал хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үзэсгэлэн худалдаанд 254 нөхөрлөлийн төлөөлөл оролцож байгаа ажээ.
Орон нутгийн иргэд байгалийн баялагийг хамгаалах үйл ажиллагааг нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулдаг. Байгалийн дагалдах баялаг мөчир, унанги модноос авхуулаад боргоцойгоор хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог гэдгийг нөхөрлөлийн төлөөллүүдийн бүтээл харуулж байлаа.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!