ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Давхар дээлний дууль...

Б.Дөлгөөн
2019 оны 12 сарын 2
iKon.MN

Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын 4 гишүүн "давхар дээлтэй" буюу УИХ, ЗГ-ын гишүүний албыг давхар хашиж болохоор тусгасан.

Тодруулбал, 39.1.-т "Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно" гэжээ. Гэхдээ хэрэгжих хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөх учиртай.

Өмнө нь ийм хязгаарлалтгүй байхад, бүх нийтийн сонгуулиар хууль тогтоох дээд байгууллагаа бүрдүүлдэг болсноос /1992 оноос/ хойш Засгийн газрын бүтэц ямар харьцаатай байсныг дор үзүүлэв. 

1. Монгол Ардын Намын тэргүүлсэн Засгийн Газар

- 1992-1996 онд бүтэн засаг барьсан П.Жасрайн Засгийн газар 18 сайдтай ажилласан, үүнээс 4 нь "давхар дээлтэй".

- М.Энхболд, У.Хүрэлсүхийн Засгийн газар тус бүр 18, 16 сайдтай, эдгээрээс цор ганц нь л "дан дээлтэй".

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

 

2. Ардчилсан Намын тэргүүлсэн Засгийн Газар

- Ж.Наранцацралтын Засгийн газар 100% "дан дээлтэй" бол Ц.Элбэгдорж танхимаа 100% "давхар дээлтэй" гишүүдээс бүрдүүлсэн.

- Н.Алтанхуягийн тэргүүлсэн засгийн газрын 2 гишүүн "дан дээлтэй".

- Ч.Сайханбилэгийн Засгийн газар 11 давхар, 8 "дан дээлтэй" гишүүдээс бүрдсэн ба хожим МАН түүний засгаас гарч буйгаа мэдэгдэж 7 сайдаа танхимаас татаж авсан. Эдгээр 7 сайдын орыг залгасан гишүүдийн ганц нь "дан дээлтэй" байсан.

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [174.197.3.199] 2019/12/2
Dawhar deeliig bvvr bolichj boldgvn bhdaa?
0 | 0 Хариулах
Зочин [202.239.24.156] 2019/12/2
гаргалгаа: элэвгээ энхсайханы засгийг унагасныхаа дараа танхимаа 100% уих-ын гишүүдээс бүрдүүлжээ. амьхандаа засгаа уих-дээр унагахгүй авч үлдэж чадна гэж бодож. харамсалтай нь бүтсэнгүй. харин күрэлсүх яг элэвгээгийн зарчмаар явж засгаа унагалгүй авч үлдэж чадсан байна ээ
0 | 0 Хариулах
Зочин [117.111.26.160] 2019/12/2
Монголын түүхэнд Наранцацралт агсан ЗГ-ыг өөр нүдээр харж байж дээ
8 | 0 Хариулах
Зочин [202.179.26.182] 2019/12/2
Наранцацралт ОХУ руу бичсэн захиа нь илчлэгдээд огцорсон. Тухайн үед Орос Эрдэнэтийн гэрээг зөрчиж 51 хувиа хувьчилсан байж. Тэр захианы утга нь "Танайх хувиа хувьчилсан юм байж. Тэгвэл бид ч бас хувьчиллаа." гэх. Тухайн үед Эрдэнэтийг Отгонбилэг авах санаатай байсан ба Багабанди үүнийг дэмжиж байсан гэх. Тиймдээ ч АН-аас нэр дэвшсэн хүмүүсийг 9 удаа буцааж Наранцацралтыг дэмжсэн. Өөрөөр хэлбэл Наранцацралт нь Багабандийн хүн болчихсон байжээ гэж одоо үздэг. МАН-д ч АН-д ч Эрдэнэтийг хувьчлахыг эсэргүүцэгчид олон байсан ба МАН-аас үүнтэй тэмцсэн нь Энхбаяр, АН-аас Зика нар байсан гэдэг нь тодорхой харагддаг юмаа.
1 | 1 Хариулах
Зочин [202.21.118.174] 2019/12/3
Эрдэнэт Монголыг олон жил тэжээж ирлээ. Багабанди ерөнхийлөгч байхдаа яаж Эрдэнэтийг хувьчилж авах тухай бодов оо, хүний гараар могой бариулаад ард нь чимээгүй үлддэг муухай хүн юм аа.
0 | 0 Хариулах