Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

СКАЙ РЕЗОРТ Цанын баазыг зорих 10 шалтгаан

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 22
Сурталчилгаа
00:00 00:00
СКАЙ РЕЗОРТ Цанын баазыг зорих 10 шалтгаан
Sara, ikon.mn - text to speech

Улаанбаатарчуудын өвлийг Скай Резортгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэгвэл бидний цанын бааз маань 11-р сарын 23 буюу энэ бямба гаригт нээлтээ хийх гэж байна.

 

Энэ өвөл Скай Резортыг яагаад зорих ёстой 10 шалтгааныг та бүхэндээ хүргэж байна.

1. Цана, Снөүбоард

Уулын оргилд дүүжин лифтээр аялж, цана, снөүбоардоор салхи татуулан буух сайхан мэдрэмжийг зөвхөн Скай Резорт цанын баазад мэдрэх боломжтой.

2. Сургалт

Цана, снөүбоардоор гулгаж чадахгүй гэж санаа зовох хэрэггүй, Скай Резортод мэргэжлийн багш нар ганцаарчлан хичээл зааж танд хэрхэн зөв, аюулгүй гулгах техникийг 90 минутын дотор зааж сургах болно.

3. Хүүхдэд ээлтэй Family Resort

Өвлийн аз жаргалыг чаргаар гулгахгүйгээр төсөөлшгүй, энд чаргаар гулгаж тоглохоос гадна, хүүхдийн цанын үйлчилгээ, виртуал, аркад, оньсон гэх мэт олон төрлийн тоглоомын төвүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа тул цэвэр агаарт хүүхдүүдтэйгээ амрахад маш тохиромжтой.

4. Амрахад хоол маш чухал

Энд Монгол, Европ, Солонгос, Япон олон үндэстний төрөл бүрийн хоол, түргэн хоол, кофе шоппууд бүгд сонголттойгоор байдаг тул та салхинд гарахдаа хоолоо бэлдэж гарах шаардлагагүй.

5. Өвлийн Худалдааны гудамж, Цанын дэлгүүр

Цанын хэрэгсэл, цасны хувцас, малгай, бээлий гээд энд бүх хэрэгтэй зүйлсийг худалдаалахаас гадна, түрээсийн үйлчилгээ ч байгаа. Мөн хүүхдийн тоглоом, амттан, ундаа гээд танд хэрэгцээтэй бүхэн өвлийн худалдааны гудамжинд бий.

6. Үнэ маш хямд

Цанын бааз нээлтэндээ зориулан 12-р сарын 1 өдрийг хүртэл амралтын өдрүүдэд 30% хямдралтай цана, снөүбоардоор үйлчилж байгаа бөгөөд ажлын өдрүүдэд ердөө 15000 төгрөгөөр үйлчилж байна.

7. Улирлын тасалбар

Бүтэн цанын улирлын турш цагийн хязгааргүй гулгах эрхийг та ердөө 350,000 төгрөг, хэрэв та өөрийн хэрэгсэлгүй бол зөвхөн танд зориулсан хэрэгсэлтэй хамт багтаасан улирлын эрхийг 560,000 төгрөгөөр 12-р сарын 1 өдрийг хүртэл худалдан авах боломжтой.

8. Скай Резортын автобус

Скай Резортын автобус УБ хотын төв Блю Скай зочид буудлын зогсоолоос өдөр бүр цагийн хуваарийн дагуу явдаг.

9. Төрсөн өдрийн эздэд үнэгүй

Өвөл төрсөн хүмүүс үнэхээр азтай байх нэг шалтгаан бол Скай Резортод төрсөн өдрөөрөө үнэ төлбөргүй гулгах боломжтой байдаг.

10. Онлайн болон зээлийн үйлчилгээ, урамшууллын систем

Та Скай Резортын фэйсбүүк хуудас болох https://www.facebook.com/skyresortofficial/ хуудсаар холбогдон бүх мэдээллийг авах боломжтойгоос гадна Онлайн худалдан авалт болон зээлийн үйлчилгээг https://shoppy.mn/skyresort онлайн худалдааны сайтаас авах боломжтой. Мөн та Скай Резортод үйлчлүүлэхдээ цанын үйлчилгээний худалдан авалтынхаа 10%-д  U-Point оноо цуглуулж, оноогоороо худалдан авалт хийх, төлбөр тооцоогоо LendMn аппликэшнээр хийх боломжийг бүрдүүлж байна.

ЦАНЫН УЛИРЛАА ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЙГЭЭ ХАМТДАА УГТАН АВЦГААЯ
СКАЙ РЕЗОРТ FAMILY RESORT

Хаяг: УБ хот, БЗД, 11-р хороо, Богд Хан уул, Хүрхрээгийн ам, Скай Резорт Цогцолбор

Утас: 77000909

FB хуудас: skyresortofficial

Insta хуудас: sky.resort

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.