Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Дашваанжил” газ Сүхбаатар аймгийн хэрэглэгч нартаа илүү ойртон Баруун-Урт суманд 50 дахь салбараа нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг
00:00 00:00
“Дашваанжил” газ Сүхбаатар аймгийн хэрэглэгч нартаа илүү ойртон Баруун-Урт суманд 50 дахь салбараа нээлээ
Sara, ikon.mn - text to speech

Үндэсний хийн сүлжээг бүтээн байгуулагч, хийн салбарын анхдагч “Дашваанжил” ХХК-ийн 50 дахь салбарын нээлтийн үйл ажиллагаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 2019 оны 11 дүгээр сарын 12-нд орон нутгийн удирдлагууд, онцгой байдлын ерөнхий газар, мэргэжлийн хяналтын газрын тэргүүтэй холбогдох албаныхны хамтаар зохион байгуулагдлаа.

Шинэ салбарын нээлтийн баярыг тохиолдуулан сугалаатай худалдан авалт зохион байгуулагдаж олон иргэдийг баярлуулсан өдөрлөг боллоо. Нээлтийн баярыг тохиолдуулан 11-р сарыг дуустал Баруун-Урт сумын хийн тоног төхөөрөмж худалдаалдаг  Газ Стор дэлгүүрийн бүх бараа 10-15% хөнгөлөлттэй үнээр худалдаалагдаж байна.

Шинэ салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор”Дашваанжил” ХХК-ийн зүгээс Нутгийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын хамтаар Баруун-Урт суманд хийн түлш ашиглан үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, мэргэжлийн заавар зөвлөгөө өгч ажилласан ба орон нутгийн иргэд, хэрэглэгчдэд хийн түлшний хэрэглээний ашиг тус, шинэ салбарын үйл ажиллагаагаа танилцууллаа.

“Дашваанжил” ХХК 1992 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш шинийг санаачлагч байж, Монгол улсын анхны шингэрүүлсэн хий цэнэглэх станцыг байгуулан өдгөө 500 гаруй албан хаагч, 50 салбартайгаар үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа үндэсний томоохон компаниудын нэг билээ.

“Дашваанжил” ХХК нь хийн салбарт гүйцэтгэсэн ажлууд үргэлж анхдагч байж, өдгөө “Мэргэжлийн ажиллагсдыг сургах”, “Газрын тосны бүтээгдэхүүн худалдаалах”, “Хийн хангамжийн зураг төсөл хийх”, “Хийн хангамжийн технологийн угсралт хийх” тусгай зөвшөөрлүүдийг авч ОХУ, БНЧУ, БНХАУ, БНСУ, АНУ, Голланд, Герман, БНКУ-ын аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран олон улсын стандартыг хангасан холболт, угсралт, суурилуулалт хийж, хийн түлш, хийн тоног төхөөрөмжөөр хэрэглэгч, хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг ханган өнөөдрийг хүртэл салбартаа тэргүүлэн ажиллаж байна. Эдүгээ хийн түлш болон тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна дээрх олон улсын аж ахуйн нэгж, байгууллагуудаас барилга байгууламжийн хийн хангамж, автомашиныг хийгээр цэнэглэх станцын зураг төсөл, угсралтыг хийх зөвлөгөө авч туршлага судлан, мэргэжилтэн ажиллагсдыг дагалдуулан сургаж байна.

“Дашваанжил” ХХК нь агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд хүний бие болон байгаль орчинд хор хөнөөлгүй хийн халаагуурын бойлерийн худалдаа, холболт суурилуулалтын үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байгаа ба хамгийн сүүлд “Лантуун дохио” төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын төв болох “Ид шидийн орон 2” төслийн 1400 мкв байшингийн халаалт, хэрэглээний халуун усыг шийдвэрлэснээс гадна хоолоо газан плитк дээр хийх боломжийг үнэ төлбөргүйгээр бүрдүүлж өгчээ.

Мөн “Дашваанжил” ХХК нь ОХУ -н инженерүүдийн хамтаар дизель хөдөлгүүрт авто машины утаа тортгийг 70% хүртэл багасгах зорилгоор авто машины хөдөлгүүрт нэмэлтээр тоног төхөөрөмж суурилуулан ГАЗ-ДИЗЕЛЬ хосолсон хөдөлгүүрийг хийж гүйцэтгэн амжилттай туршиж өндөр үр дүн гаргаад байгаа ба удахгүй нийтийн тээврийн хэрэгслүүдэд энэхүү шийдлийг нэвтрүүлэн утаа тортгийг бууруулахаар ажиллаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.