2019/12/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,720.66₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-17°
23:00
S31
-20°
00:00
S31
-18°
01:00
S31
-17°
02:00
S31
-17°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-18°
07:00
S31
-18°
08:00
S31
-18°
09:00
S32
-17°
10:00
S32
-16°

ФОТО: "Бууны сумыг буцааж болдоггүй"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 11 сарын 15
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын дэмжлэгтэйгээр Халх голын байлдааны 80 жилийн ойд зориулан Монгол Кино нэгтгэлийн бүтээсэн "Бууны сумыг буцааж болдоггүй" түүхэн уран сайхны кино өчигдөр нээлтээ хийв.

Тулаант, түүхэн киноны зохиолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид бичсэн бол найруулагчаар нь П.Дэлгэрбаяр ажиллажээ.

Киноны гол дүрүүдэд жүжигчин Ж.Алтаншагай, Э.Батнямбуу, Б.Отгонбаяр, У.Учрал нар тоглосон байна.

1939 онд БНМАУ-ын дархан хилийг Империалист японы арми халдан довтолж, Халхын голд байрлаж байсан Монгол ардын хувьсгалт цэргийн 6-р Морьт дивизийн байрлал руу Япон томоохон хүчээр довтлох үед дивизийн дарга амь үрэгддэг.

Түүний оронд залуухан дэслэгч Л.Дандарт хурандаа цол олгож дивиз командлуулах итгэл найдвар өгчээ.

Л.Дандар цэргийн эрдэм ур чадвараараа гайхагдан онцгой гавьяа байгуулж Монгол улсын Гарамгай баатар цол хүртэнэ. Дандарыг баатар болсон тэр цаг мөчөөс нь дагасан хар цагаан атаархал, хорсол, хардалт сэрдэлт зэрэгцэн өрнөж байгаа тухай кинонд өгүүлжээ.

Киноны нээлтийн арга хэмжээнд уран бүтээлчид болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцсон юм.

"Бууны сумыг буцааж болдоггүй" кино Тэнгис кино театрт гарч байгаа аж.

Нээлтээс хийсэн фото сурвалжилга
x