Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Эх орон дуудаж байна" жагсаалыг дэмжигч иргэд Соёлын төв өргөөний үүдэнд цуглав

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

“Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнөөс хийх "Эх орон дуудаж байна" жагсаалд оролцохоор ирсэн иргэд өнөөдөр Соёлын төв өргөөний үүдэнд цуглалаа.

Тодруулбал, “Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнөөс тус жагсаалыг өнөөдөр зохион байгуулах ёстой байсан ч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрлийг маргааш буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдөр болгон хойшлуулсан юм.

Гэвч өнөөдөр тус жагсаалын дэмжигч иргэд 11:00 цагаас эхлэн Соёлын төв өргөөний үүдэнд цугласан аж.

Энэ талаар “Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Б.Болороо хэлэхдээ "Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас арваннэгдүгээр сарын 7-ны өдөр төв талбайд төрийн ёслолын арга хэмжээтэй тул жагсаалыг 8-нд хийх зөвшөөрөл өгсөн. 

Харин иргэд өнөөдөр жагсаал болно гэж бодсон учраас энд цуглаад тарж байна. Албан ёсны жагсаал маргааш 11:00 цагаас эхэлнэ" гэлээ.

Мөн "Эх орон дуудаж байна" жагсаалыг энэ сарын 7-ны өдөр зохион байгуулах тухай мэдэгдлийг аравдугаар сарын 31-нд холбогдох байгууллагад хүргүүлсэн ч зөвшөөрлийн хариуг өчигдөр л өгсөн болохыг Үндэсний фронтын тэргүүн Б.Баярмагнай цугларалтын үеэр сэтгүүлчдэд тайлбарласан юм.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг