ФОТО: Налайхын зам 60 жилийн дараа шинэчлэгдлээ
Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км үргэлжлэх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.
1959 онд ашиглалтад орж байсан энэхүү зам 60 жилийн дараа шинэчлэгдэн, нээлтээ хийж буй нь энэ юм. Ингэснээр Налайхын зам нь
- 38 байршилд ус зайлуулах байгууламжтай
- Хөлийн голын гүүр /20.75 метр урт/
- Уулзвар 10 цэгт, буцах эргэлт 5 байршилд,
- 30.3 метр үргэлжлэх мал амьтны нүхэн гарцтай
- Суурьшлын бүсэд 5.1 км үргэлжлэх дугуйн замтай
- 30 метр тутамд гэрэлтүүлэгтэй
- 7 байршилд нийтийн тээврийн зогсоолтой боллоо.
Түүнчлэн стандартад бүрэн нийцэж буй тул технологийн хувьд асуудал үүсгэхгүй хэмээн холбогдох албаныхан цохон тэмдэглэж байгаа юм. Одоогоор тус замын гүйцэтгэл 75 хувьтай байгаа бөгөөд нэмэлт хучилт хийснээр 2020 оны долдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Фото:
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

