Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол Улс 11,169 эмчтэй

ikon.mn
2019 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын эрүүл мэндийн салбарын нүд чих, тархи зүрх болсон алтан гартай, цагаан нөмрөгтэй эмч нар Төрийн ордонд эмч нарын VI их хурлаа “Эрүүл мэнд хөгжлийн тулгуур” уриатайгаар хийж байна. Хоёр өдрийн хурлаар эрүүл мэндийн салбарт гарсан ололт амжилт алдаа оноогоо хэлэлцэж, цаашид тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэнэ.

Уг хуралд Улаанбаатар хотоос 350, хөдөө орон нутгаас 450 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнууд оролцож байна.

Хурлын төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 85 настай, Хүний гавьяат эмч н.Алтангэрэл, хамгийн залуу нь 23 настай Б.Сосорбарам байна.

9,000 гаруй хүүхдийг эсэн мэнд эх барьж авсан хүйн ээж Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн эх баригч н.Жавзандулам, 68 мянган хүнд сувилахуйн тусламж үзүүлсэн улсын ууган эмнэлгийн урологийн тасгийн сувилагч н.Алтантуяа, түргэн тусламжийн 500 гаруй жолоочоо төлөөлж 35 жил жолооч хийж байгаа Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн жолооч н.Батмөнх нар хүрэлцэн иржээ.

Эмч нарын тухай статистик мэдээлэл:

Монгол Улсын 3.2 сая хүн амд 11,169 эмч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс хүний их эмч 9,008 байгаагаас 73.2 хувь нь үндсэн ба төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр харин Уламжлалт анагаахын чиглэлээр 867 эмч, Нүүр амны чиглэлээр 1,294 эмч ажилладаг.

Нийт эмч нарын 61.7 хувь нь Улаанбаатар хотод, 38.3 хувь нь аймаг, орон нутагт ажиллаж байгаагаас хүйсийн хувьд 23.3 хувь нь эрэгтэй, 76.7 хувь нь. Насны бүлгээр авч үзвэл 29.1 хувийг 20-29 насны, 32.8 хувийг 30-39 насны, 17.0 хувийг 40-49 насны, 9.3 хувийг 50-54 насны, 7.4 хувийг 55-60 насны, 4.4 хувийг 60-аас дээш насны эмч эзэлж байна.

Эрүүл мэндийн салбараас Хөдөлмөрийн баатар-7, Ардын эмч-22, Академич-9, Гавъяат ажилтан-61, Гавъяат эмч-268, Доктор-731, Профессор-150 төрөн гарчээ.

Хурлын үеэр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Төрийн бус байгууллага, ДЭМБ, Хүн амын сан, Хүүхдийн сан, АХБ-ны суурин төлөөлөгчид, Дэлхийн банк, Дэлхийн зөн болон бусад олон улсын байгуулагын зочид төлөөлөгчид оролцож эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар санал бодлоо илэрхийлсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар эмч нарт мэндчилгээ дэвшүүлж амжилт хүссэнийг зөвлөхүүд нь уламжиллаа.

Гэрэл зургууд:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг