Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Банк хоорондын Ширээний теннисний тэмцээн боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Банк хоорондын Ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч Бямба гараг буюу 10 сарын 19-ны өдөр "Оч" клубт амжилттай зохион байгуулагдлаа.

Өмнөх жилийн аварга баг зохион байгуулдаг уламжлал ёсоор энэ удаагийн тэмцээнийг ХасБанк зохион байгуулсан бөгөөд Монголбанк, ХасБанк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк гэсэн 6 багийн 48 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс ХасБанк 4 дэх жилдээ цомын эзэд боллоо.

Багийн төрөл:

1-р байр ХасБанк
2-р байр Хаан банк
3-р байр Худалдаа хөгжлийн банк

Эмэгтэй ганцаарчилсан төрөл:

1-р байр Бадамцоо /Монголбанк/
2-р байр Мөнхтуяа /Голомт банк/
3-р байр Энхжин /ХасБанк/

Эрэгтэй ганцаарчилсан төрөл:

1-р байр Билэгт /ХасБанк/
2-р байр Чинзориг /Голомт банк/
3-р байр Баатарсүрэн /ХХБ/

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчид, шүүгчид, хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийлье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.