Олон улсын Кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлж буй төрийн өмчийн гурван сургууль бий. Үүний нэг нь "Монгол тэмүүлэл".
Тус сургуультай нэг байранд хичээллэж буй нийслэлийн 133-р сургууль нь 1,800 хүүхэдтэйгээр гурван ээлжээр хичээллэдэг. Энэ нь олон сурагчийг эрх ашгийг хөндөж байгаа тул 133-р сургуулийн шинэ байр баригдтал "Монгол тэмүүлэл"-ийг нүүлгэх саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргаад байгаа юм.
Гэвч "Монгол тэмүүлэл" сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэгч сургууль тул стандартын байрандаа байх ёстой хэмээн эсэргүүцлийн жагсаалыг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Жагсаалын дараагаар эцэг, эхийн төлөөлөл Eрөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Eрөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт үүсээд буй асуудлыг яаралтай шийдэхэд анхаарлаа хандуулахыг хүсэж, шаардлага хүргүүллээ.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!