Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "НҮБ-ын төгөл"-д шинээр 200 мод тарилаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн аравдугаар сарын 24-нийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Уг өдрийг угтаж Монгол дахь НҮБ-ын харьяа агентлагуудын ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх "НҮБ-ын төгөл"-д шинээр 200 мод тарилаа. Өнөөдөр шинээр тарьж буй нарс, хайлаас модны үрсэлгээг Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоноос буюу БОАЖЯ, НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төсөлтэй хамтран ажилладаг ойн ангиудаас авчирчээ.

Энэ үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра "Ирээдүй хойч үедээ ногоон байгууламжийг үлдээхээр хүчин чармайлт гаргаж байгаа бидний өнөөдрийн арга хэмжээнд хүүхэд, залуучууд оролцож байгаад баяртай байна.

НҮБ-ын бүх агентлаг хамтраад эрүүл орчин, аюулгүй хүнсний байдлыг бий болгохын төлөө нэгдэн ажиллаж байгаа. Тогтвортой хөгжлийн төлөө олон улсын байгууллагууд, Засгийн газартай хамтарч ажилладаг. Нэг зорилгын төлөө тал бүр тууштай ажиллах нь чухал" хэмээж байв.

2012 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "НҮБ-ын төгөл"-ийг байгуулсан бөгөөд энэ жил мод нэмж тарих санаачилгыг НҮБ-ын Суурин зохицуулагч  гаргасан байна. Түүний санаачилгыг ГХ-ны сайд Д.Цогтбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар дэмжиж мөн мод тарих арга хэмжээнд оролцсон юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм 1945 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд 10 дугаар сарын 24-ний өдрийг 1948 оноос эхлэн НҮБ-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ. Энэ жил НҮБ байгуулагдсаны 74 жилийн ой тохиож байна. НҮБ-ын Өдрийн хүрээнд 10 дугаар сарын 19-ний өдөр НҮБ-ын байранд Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах юм байна.
ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг