Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Юнител групп 101 дэх салбараа Дархан хотноо нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Мэдээллийн Технологи Харилцаа Холбооны хамгийн олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Юнител групп нийт 101 салбараар дамжуулан Монгол улсын нийт хүн амын 90 хувьд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг байна.

Юнител групп Монголд хамгийн анх удаа Эрдэнэтийн гэр хороололд дэлхийн технологийн гайхамшигт гурвалсан үйлчилгээ болох Юнивишнийн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Энэ нь хэрэглэгч амьдран суудаг бүс нутгаас үл хамааран тав тухтай амьдрах стандартад нийцсэн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж өгсөн юм. Мөн Эрдэнэт, Дархан хот болон орон нутгийн хэд хэдэн бүс нутагт хэрэглэгч өөртөө үйлчлэх боломжтой тохилог, хэрэглэгч төвтэй салбаруудаа нээж, илүү тав тухтай үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж өгсөөр байна.

Мөн хэрэглэгч заавал салбарыг зорилгүй өөрт ойр байрлах Юнителийн киоск машин, гэрийнхээ гадна байрлах дэлгүүр, үйлчилгээний төвд байрлах Epos машинаар дамжуулан үйлчилгээ авах боломжтойгоос гадна Юнител аппликейшнаар дамжуулан нэмэлт үйлчилгээ идэвхжүүлэх, цуцлах, төлбөр төлөх, хэрэглээгээ удирдах зэрэг өөртөө хялбар үйлчилгээ авах боломжийг бүрдүүлээд байгаа юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.