Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв талбай дээр эрүүл хүнс-зөв хооллолтын талаар зөвлөгөө өгч байна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас/ХХААБ/ Сүхбаатарын талбай дээр өнөөдөр "Дэлхийн хүнсний өдөр 2019" өдөрлөгийг зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд 40 аж ахуйн нэгж, байгууллага, хүнс үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэж буй эрүүл мэндэд ашигтай бүтээгэхүүний талаар танилцуулах үзэсгэлэн худалдаа болж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагууд эрүүл хүнс-зөв хооллолтын талаар зөвлөгөө өгч байна. 
 
НҮБ-ын ХХААБ-ын Даян дэлхийн хүнсний аюулгүй байдлын тайлангаас үзэхэд дэлхий дээр 820 сая хүн өлсгөлөн, 9 хүн тутмын 1 нь шим тэжээлийн архаг дутагдалтай гэжээ. Үүний зэрэгцээ 2 хүн жингийн илүүдэл эсвэл таргалалттай байна. Эрүүл бус хооллолт нь өвчин эмгэг, үхэл дагуулах том эрсдэлтэй байдаг.

Тэгвэл Монгол Улсын хувьд 400,000 хүн эрүүл, идэвхтэй амьдрахад хангалттай хэмжээний шим тэжээлээ өдөр тутмын хоол хүнснээсээ авч чадахгүй байгааг НҮБ-ын ХХААБ анхааруулж байна.

Өдөрлөг 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

ФОТО: