Өнөөдөр охидын эрхийг хамгаалах, хүчирхийлэл болон аливаа дарамтаас сэргийлэх өдөр тохиож байна.
Монголын эмэгтэйчүүдийн холбооноос /МЭХ/ "Хамтдаа хамгаалъя" аян өрнүүлж, төв талбайд тайван цуглаан зохион байгууллаа.
Түүнчлэн “Хамтдаа хамгаалъя” хөдөлгөөнд нэгдсэн эмэгтэйчүүд, хуульчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзаж зарим саналыг дэвшүүлсэн юм.
Мөн энэ чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Гэр бүлийн тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай зэрэг хуулийн хэлэлцүүлэгт МЭХ-ны төлөөлийг оролцуулж, саналыг тусгах талаар анхаарч ажиллахыг хүсжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төслийн хэлэлцүүлэгт МЭХ-ны төлөөлөл, хуульчдыг оролцуулах арга хэмжээ авахыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нарт үүрэг болгосон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!