“Богд хаан 150: Ном бүтээлийн өв” үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээгджээ.
1911 оны Үндэсний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулан Монголчуудын төвд хэлт бүтээлийг судлах “Монгол Билиг Төв”-өөс Богд Хааны Ордон Музейтэй хамтран зохион байгуулж буй аж.
VIII Богд Жавзандамба хутагтын “Ном бүтээлийн өв”-тэй холбоотой эдгээр үзмэрүүдийн зарим нь урд өмнө судалгаа шинжилгээний хүрээнд ороогүй, олон нийтэд таниулаагүй, ном хэвлэлд нийтлэгдээгүй үзмэрүүдийг олон түмэнд үзүүлж, танилцуулж байгаагаараа ихээхэн онцлог юм.
Үзэсгэлэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гарна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!