Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

ICOKE-ийн азтай хэрэглэгч 43 сая төгрөгийн автомашины эзэн боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 11
Сурталчилгаа

М-Си-Эс Кока-Кола компани хэрэглэгчдэдээ зориулан олон урамшуулалт хөтөлбөрийг зарладаг билээ.  

Энэ удаа iCoke урамшууллын системийн “Гайхамшигтай бэлэг” хөтөлбөрийг наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 1-ний хооронд М-Си-Эс Кока-Кола компанийн ундааг ууж бөглөөн доторх кодыг бүртгүүлсэн 45 мянга гаруй хэрэглэгчдээс 11 азтай хэрэглэгчийг тодруулсан юм.

Азтай хэрэглэгч супер бэлэг болох 42 сая 900 мянган төгрөгийн үнэтэй "Renault SANDERO Stepway" АВТОМАШИН, 10 азтай хэрэглэгчдэд залуусын дунд тренд болж буй цахилгаан скүүтерийн эзэн боллоо.

М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олон өчигдөр /2019.10.09/ хөтөлбөрийн ялагчдад азтаны бэлгээ гардуулав. Супер азтан болсон хэрэглэгч Дархан-Уул аймгийн Хонгор сумаас тодорчээ.

Автомашины эзэн М.Оюун-Эрдэнэ “Би iCoke хөтөлбөрийн хэрэглэгч болоод хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд М-Си-Эс Кока-Кола компанийн ундааг хэрэглээд оноогоороо бэлэг авдан байсан. Харин хөтөлбөрт нь оролцож байгаагүй. Энэ удаа оролцъё гэж шийдээд 24 эрх авсан байсан. Азтан болсноо мэдээгүй. М-Си-Эс Кока-Кола компанийн ажилчид залгаж хэлэхэд нь мэдсэн. Итгэж өгөхгүй телевизороо ухрааж үзсэн. /инээв/ iCoke “Гайхамшигтай бэлэг” урамшуулалт хөтөлбөрийн СУПЕР ялагч болж авто машинтай болсондоо үнэхээр их баяртай байна. Өмнө нь азтан болж байгаагүй ч аз гэж байдаг юм байна. М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олонд баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа.

М-Си-Эс Кока-Кола компани iCoke урамшууллын системээрээ дамжуулан 2017 оноос хойш  өнөөг хүртэл 30 мянга гаруй хэрэглэгчдэд бэлэг олгосон байна.  Уг хөтөлбөр цаашид ч үргэлжилсээр байх бөгөөд оролцоход тун хялбар бөгөөд М-Си-Эс Кока-Кола компанийн ундааг уугаад бөглөөн доторх кодыг iCoke.mn эсвэл iCoke Mongolia аппликэйшнийг оруулахад л хангалттай юм.

Хэрвээ та iCoke-ын хэрэглэгч болж амжаагүй бол яг одоо iCoke.mn, iCoke Mongolia апп-д бүртгүүлээрэй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.