Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

З.Биндэръяа: Байгалийн түүхийн музейн барилгыг хүчитгэх боломжгүй

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 8
iKon.MN

Байгалийн түүхийн музейг буулгахтай холбоотойгоор олон нийт янз бүрийн байр суурийг илэрхийлж буй. Тиймээс музейн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхөөр өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон холбогдох мэргэжилтнүүд Байгалийн түүхийн музейд ажиллалаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тус музейн барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэл, ашиглалтын нөхцөл байдлыг үнэлэх иж бүрэн шинжилгээ хийсэн профессор, Техникийн ухааны доктор З.Биндэръяа "Барилгын суурь нь чулуу, хучилт нь мод. Чулуун суурь нь одоо мөрдөж буй стандартыг хангахгүй. Шинжилгээгээр энэхүү барилга нь газар хөдлөлтийн ямар ч норм, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан.

Хүмүүс хүчитгэх хувилбар дэвшүүлж байгаа. Үүнд зардал өндөр шаардах ч төдийлөн үр дүнтэй байж чадахгүй. Тухайлбал, даацын хананы доод хэсэг өгөршсөн. Суурь нь цуурсан байгаа" гэв.

Тиймээс "2013 оны тавдугаар сарын 31-нд тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Байгалийн түүхийн музейн үйл ажиллагааг зогсоох, нурааж шинээр барих шийдвэр гаргасан. Үүний дараагаар музейг нураах, шинээр барих тендер зарлахад "Балданс" ХХК шалгарч, зураг төсөл хийсэн боловч өдийг хүртэл зургаан жилийн хугацаанд ажлаа явуулж чадаагүй байсан" хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хэллээ. 

Мөн тэрбээр Байгалийн түүхийн музейг нурааж, зай талбайд нь тохируулан Их хааны музей байгуулна. Харин Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих юм. Учир нь үлэг гүрвэлийн араг яснаас эхлээд том хэмжээний үзмэр бий тул талбай их шаардна" гэсэн юм. 

Гэвч 1998 онд музейн хашаанд байсан байшинг нэг ажилтан нь хувьчилж авснаар газрын асуудал үүссэн байна. Үүнийг БСШУСЯ-наас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарч ажиллан шийдэхээр болжээ.

ФОТО: 

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг