ИНФОГРАФИК: Монголын хөрөнгийн биржийн ТОП 20 индексийн зах зээлийн үнэлгээ 1.8 ИХ НАЯД ТӨГРӨГ
Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдрийн байдлаар 198 ААН бүртгэлтэй байна. Эдгээр ААН-үүдээс зах зээлийн үнэлгээ, өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал зэрэг үзүүлэлтээрээ бусдаасаа илүү 20 компанийг сонгож ТОП 20 индексийн багцыг бүрдүүлдэг.
2019.10.03-ны өдрийн ханшаар ТОП 20 индексийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 771 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Эдгээрээс хамгийн өндөр үнэлгээтэй нь АПУ ХК бөгөөд тус компанийн зах зээлийн үнэлгээ 538 тэрбум төгрөг буюу ТОП 20 индексийн 30%-ийг дангаараа бүрдүүлж байна. Сонирхуулахад 2017 оны 12 сард зөвхөн АПУ ХК-ийн зах зээлийн үнэлгээ л гэхэд 1 их наяд төгрөгт дөхөж (965 тэрбум төгрөг) очиж байлаа.
ТОП 20 индексийг бүрдүүлж буй 20 компанийн зах зээлийн үнэлгээ болон нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг 2019.10.03-ны өдрийн ханшаар үзүүлэв.
График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой. Жижиг харагдацтай ААН дээр дарж ТОМРУУЛЖ үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
