Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Дүнжингарав" худалдааны төвийн түрээслэгчид эсэргүүцлээ илэрхийлэв

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Дүнжингарав" худалдааны төвийн түрээслэгчид өнөөдөр захынхаа гадна жагсаал зохион байгууллаа.

Тодруулбал, тус худалдааны төвийн захиргаанаас 495,000 төгрөг байсан түрээсийн төлбөрийг 995,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн нь түрээслэгчдийг жагсахад хүргэжээ.  

Түрээслэгч ““Дүнжингарав” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2019.08.25-ны өдрийн ээлжит бус хурлын №12 тоот тогтоолоор лангууны түрээсийн төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулсан гэнэ. Наймдугаар сарын 25-нд гарсан мэдэгдлийг өчигдөр л бидэнд өгсөн. Мөнгөө өгөөд ажиллавал ажилла, төлж чадахгүй бол гар гэж байна. Түрээслэгчдийнхээ эрх ашгийг хүндэлж байгаа зүйл огт алга.

Хэрвээ түрээсээ нэмж байгаа бол түрээслэгчиддээ сарын өмнө мэдэгдэх ёстой биз дээ. Түрээс нэмсэн шалтгаанаа “Дулаан, цахилгааны төлбөрт үнийн өөрчлөлт орж байгаа тул нэмэхээс өөр аргагүйд хүрээд байна” гэж тайлбарласан. Тэр төлбөр нь нэмэгдлээ гэхэд ийм өндөр түрээстэй болгож нэмэгдүүлэх шаардлага байхгүй.

Дээрээс нь зуны цагт их бүгчим, агааржуулалт нь ч сайн ажилладаггүй, бохирын үнэр их үнэртдэг гэх мэт асуудлуудаа шийдэж байж төлбөрөө нэмэх хэрэгтэй шүү дээ. Сая тараасан мэдэгдэх хуудсанд нь тамга тэмдэг ч байгаагүй. Энэ худалдааны төвийн 1,200 гаруй түрээслэгчийн эрх ашиг зөрчигдөж байна.

Мөн баяр, наадмын үеэр хэд хоног амарсан өдрийн мөнгийг хүртэл түрээснээс хасаж тооцдоггүй. Гэх мэтчилэн олон асуудал бидэнд байдаг" гэлээ. 

Түрээслэгч “Нэг хүний ард байгаа олон хүний амьдралыг залгуулдаг ажлын байр юм. Гэтэл учир битүүлдэг байдлаар төлбөр нэмэх гэнэтийн шийдвэр гаргаж болохгүй байх. Тогтвортой ажлын байрыг бий болгох гэж зүтгэж яваа түрээслэгчдэд гэнэтхэн нэг өдөр мэдэгдэх хуудас өгөөд, түрээсийг чинь нэмсэн гэвэл “За” гээд хүлээн зөвшөөрөх хүн байхгүй. Түрээслэгчдээс хамгийн багадаа 60 хувь нь банкны зээлтэй. Түрээсийн гэрээний дагуу хоёр тал зөвшилцөж байж нэмэх, нэмэхгүй тухай асуудлыг ярих ёстой" хэмээв. 

Мэдэгдэх хуудас: 

 
Гэрэл зургийг MPA.mn

 

"Дүнжингарав" худалдааны төвийн гаднах жагсаалаас хийсэн фото сурвалжилга:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг