Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ УДЭТ-ын өмнөх талбайд жил бүр болдог уламжлалтай.

Юмжаагийн Цэдэнбал амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан юм.

Тэрбээр 1925 онд сургуульд элсэж, 1929 онд төгссөн бөгөөд Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн.

Ингээд 1938 онд Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны гуравдугаар сараас Сангийн яамны дэд сайд, долоодугаар сараас 1940 оны дөрөвдүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэсэн байна.

1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны наймдугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг