Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв талбайд очиж Ватиканы нууцын архиваас хүлээн авсан захидлуудтай танилцаарай

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын нээлттэй өдөрлөгийн хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны яамнаас Нээлттэй хаалганы өдрийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 

Нээлттэй хаалганы өдрөөр Улаанбаатар хотод байрлаж буй Америк, Солонгос, Казахстан, Аргентин зэрэг 16 улсын Элчин сайдын яам өөрсдийн үйл ажиллагааг танилцуулахаас гадна улс үндэстнийхээ уламжлалт ахуй, хоолны соёлын талаар танилцуулж байгаа юм. 

Түүнчлэн Гадаад харилцааны яамны Консулын газраас гадаад зорчихдоо юуг анхаарах, эрх зөрчигдсөн тохиолдолд хаана хандах вэ зэрэг талаар зөвлөгөө мэдээлэл өгч байгаа бол Гадаад харилцааны Төв архиваас Ватиканы нууцын архивын газраас хүлээн авсан түүхэн захидлуудыг олны мэлмийд хүргэж байна. 

Тухайлбал, 1288-1290 онд Ромын пап IV Николас Ил хаан Аргун нарын харилцсан захидал, 1263 онд Ромын пап IV Урбан-аас Ил-Хан Хүлэгүд илгээсэн захидал зэрэг 700 гаруй жилийн тэртээх түүхэн ховор баримтуудыг харах боломжтой. 

Уг арга хэмжээ нь өнөөдөр 11:00 цагт эхэлсэн бөгөөд 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Үдээс хойших үйл ажиллагааны хөтөлбөр:

  • 14:00-14:20 АНУ-ын хип хоп үзүүлбэр
  • 14:20-14:50 Орос сургуулийн үзүүлбэр
  • 14:50-15:00 БНСУ-ын таеквондогийн үзүүлбэр
  • 15:00-15:10 Бразилийн ДиЖей үзүүлбэр
  • 15:10-15:15 Энэтхэг бүжиг
  • 15:15-15:20 Казах ардын дуу
  • 15:20-15:40 БНАСАУ-ын урлагийн үзүүлбэр
  • 15:40-16:00 Жи Эм Мюзик Лабор жазз хамтлаг
  • 16:30-17:00 Хаалтын үйл ажиллагаа
ВИДЕО:
https://www.facebook.com/mfamongoliaMN/videos/2136126770020581/
ФОТО: 

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг