Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "70 агшин-70 түүх"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож буй. 

Тус ойд зориулан БНХАУ-ын төв телевиз ССТV-ийн монгол хэлний салбар, Монгол Улсын зураг, мэдээллийн "Mongolian photo news" сэтгүүлтэй хамтран "70 агшин-70 түүх" сэдэвт гэрэл зургийн тааварт уралдааныг найман сарын өмнө зарласан билээ. 

Тус уралдааны хаалт болгож "70 агшин-70 түүх" гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр “Блю мон Норпе” арт галлерейд нээсэн юм. Үзэсгэлэн гурав хоногийн турш дэлгэгдэх бөгөөд сонирхсон хүн бүхэнд нээлттэй. 

"Бүтэн долоон сарын хугацаанд үргэлжилсэн эл тааварт уралдаанд хөрш орнуудын уламжлалт харилцааг олон нийтэд сурталчлах зорилгоор 70 жилийн түүхэнд болж өнгөрсөн онцлог, сонин содон үйл явдлыг 70 гэрэл зургаар төлөөлүүлэн харуулахыг эрхэмлэсэн.  

Мөн энэхүү тааварт уралдаан нь хоёр орны найрамдалт харилцааны түүхийн талаар хүүхэд, залуусын мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Уралдааны ялагч болсон долоон хүн HUAWEI брендийн хамгийн сүүлийн үеийн шинэ загварын гар утасны эзэн болсон” болохыг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

 
ФОТО СУРВАЛЖИЛГА: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг