Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Мишээл экспод Орос, Солонгос, Беларусь улс болон дотоодын 100 гаруй ААН бүтээгдэхүүнээ дэлгэлээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Улаанбаатар Түншлэл-2019” Олон улсын үзэсгэлэн яармагийг 44 дэхь жилдээ МҮХАҮТ, НЗДТГ хамтран “Мишээл Экспо" төвд зохион байгуулж байна. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах жил”, нийслэлээс “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”  болгон зарласантай холбогдуулан зохион байгуулж буй нь энэ юм. 

Энэ удаагийн үзэсгэлэн нь нийслэлийн 380 жилийн ой, Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ой, Азийн худалдааг дэмжих байгууллагуудын чуулганы үеэр зохион байгуулагдаж байгаагаар онцлог бөгөөд Беларусь улс түнш орноор оролцож байна.

Үзэсгэлэнд ОХУ, БНСУ, Тайвань, Польш, Беларусь зэрэг орнуудын болон дотоодын 100 гаруй томоохон аж ахуй нэгж, байгууллагууд оролцож байгаа бөгөөд энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. 

Мөн шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад, дотоодын үйлдвэрлэгчдэд сурталчлах, бизнесийн түншээ олох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүнээ Олон улсын зах зээлд гаргах боломжийг бүрдүүлсэн байна.

Түүнчлэн үзэсгэлэнд барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж, уул уурхайн ханган нийлүүлэлт, мэдээллийн технологи, банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, ноос ноолуур, арьс ширэн эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шинэ техник, технологи, инноваци, гар урлал, бэлэг дурсгал, үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүн гэсэн нэр төрлөөр аж ахуйн нэгжүүд оролцох бөгөөд үзэсгэлэнгийн үеэр нийт 13 номинацаар шилдгүүдийг шалгаруулж урамшуулах юм. 

“Улаанбаатар Түншлэл” Олон улсын үзэсгэлэн яармагийг 1996 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулах зорилгоор зохион байгуулж ирсэн билээ. 
 
ФОТО СУРВАЛЖИЛГА: 
 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг