"Даншиг наадам-Хүрээ цам 2019" шашин соёлын наадам өчигдөр Төв цэнгэлдэлдэх хүрээлэнд Очирваань бурхны их тахилгаар үргэлжиллээ.
Их Очирваань бурхны тахилгын дараа, Дамдин цойжил тэргүүтэй бүх сахиусыг огшоосон цамын бүжиг болов.
Даншигийн цол олгох 256 бөхийн барилдаан болж, Монгол Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүллээ.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм.
"Даншиг наадам-Хүрээ цам 2019" наадмаас хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!