Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Допинг хэрэглэсэн Монголын үндэсний бөхчүүдийн цувааг отгон аварга үргэлжлүүллээ

Б.Дөлгөөн
2019 оны 8 сарын 30
iKon.MN

-Улсын наадмын түрүү бөх допингтой бөхчүүдийн "хүндэт самбарт" залрав-

Монголын үндэсний бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон цаг үеэс хойш хэчнээн бөх энэ шинжилгээнд бүдэрсэн болохыг дор үзүүлэв.

Анаболик стероид төрлийн гормон нь чухам юу болох ямар нөлөө үзүүлдэг болохыг мэргэжлийн эмч ингэж тайлбарлажээ... https://ikon.mn/n/1npl

Энэ нь анаболик стероид төрлийн нэг гормон. Анаболик стероид төрлийн гормон нь биед үүсдэг болон гаднаас авдаг гэсэн хоёр янз байдаг. Станозолол нь гаднаас авч буй гормоны бодис гэсэн үг. Хүчний төрлийн спортын тамирчид түлхүү хэрэглэдэг гэж үздэг. Бодибилдинг, хүндийг өргөлт, бөхийн төрлийн тамирчид булчингийн массаа нэмэх зорилгоор хэрэглэдэг. Станозолол нь булчингийн масс, хүч тамир нэмэгдүүлдэг бодис гэж ойлгож болно. Булчингийн масс дагаж хүч чадал нэмэгддэг шүү дээ. Энгийн үедээ 200 кг-ыг өргөдөг хүн станозолол хэрэглэвэл 350 кг-ын ачааллыг ажрахгүй өргөдөг болно гэж ойлгож болно.

Гаж нөлөө их. Хүний биеийн бүх эрхтэн системд гаж нөлөө үзүүлнэ. Дотоод эрхтэн системийн үйл ажиллагааг алдагдуулна. Зүрхний шигдээс, хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг муу талтай. Тухайн бодисыг хэрэглэсэн даруйд булчин томордог ч, хэрэглээгээ зогсооход бие огцом жижгирдэг. Хамгийн ноцтой нь эр бэлгийн эс хэвийн бус болно. Удмын санд өөрчлөлт орно гэсэн үг. Үр тогтоох боломжгүй болох ч эрсдэлтэй.