Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Баянгол дүүргийн 47-р сургуулийн өргөтгөл хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Баянгол дүүргийн 47-р сургуулийн хамран сургах тойрог нэмэгдэнэ.

Өмнө нь "Оюуны Ундраа" цогцолбор суралцаж байсан 18-р хорооны зарим байранд амьдарч буй хүүхдүүд тус сургуульд суралцах юм. 

47-р сургуулийн захирал Ч.Нармандах “Энэ жил манай сургуульд 18-р хорооны есөн байрны хүүхэд сурна. Үүний зэрэгцээ орон сууц ихээр баригдаж байгаа тул ачаалал өсөхөөр байгаа. Тиймээс шинээр өргөтгөл барих шаардлага үүссэн” хэмээн ярилаа. Тиймээс өргөтгөлөө байгуулж байгаа аж. 

Тус сургуулийн өргөтгөлийг барьж буй “Алтан трейд” ХХК-ийн ерөнхий инженер В.Батчулуун гүйцэтгэлийн талаар “Өргөтгөл нь А, Б хоёр блокоос бүрдэж байгаа. Барилгын ажил дууссан. Одоо дотор, гаднах заслаа гүйцэтгэж, хаалга, гэрлүүдээ суурилуулах ажил эхлээд байна” гэв. Мөн Улсын комисс ажиллуулах захиалгаа өгснийг хэллээ. 

Уг нь гэрээ ёсоор сургуулийн өргөтгөлийг наймдугаар сарын 15-нд хүлээлгэн өгөх ёстой байсан ч өнөө хэр нь хэдийд ашиглалтад өгөх нь тодорхойгүй байна. Энэ талаар гүйцэтгэгч компани “Зураг төсөл дээр биеийн тамирын заалыг будган өнгөлгөөтэй, бетонон шалтай байхаар төлөвлөсөн байсан. Үүнийг хүүхдүүдэд аюултай гэж үзсэн учраас БСШУСЯ-нд санал тавьж, модон шалтай болгохоор зөвшилцөж, санхүүжилтээ авсан. Энэ ажил хугацаа хойшлох нэг шалтгаан боллоо” хэмээн тайлбарласан юм. 

Өөр нэг шалтгаан нь төсөв дутуу тусгагдсан явдал хэмээн тэрбээр нэмж хэлсэн. 

Учир нь тендер зарлахад гадна талбайн тохижилтын төсөв тусгагдаагүй байна. Өмнө нь БСШУСЯ-ны ажлын хэсэг тухайн барилгын явцтай танилцаад нэмэлт санхүүжилтийн асуудлыг холбогдох хүмүүст уламжилна гэсэн тул өөрсдийн хөрөнгөөр талбайг тохижуулах болон сургуулийн хашааг солих ажлыг эхлүүлжээ. 

Хэдийгээр өргөтгөл бэлэн болоод байгаа ч гаднах талбайгаа тохижуулж байж хүлээлгэн өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл, өргөтгөлийг ашиглалтад оруулах хугацааг хойш татаж буй шалтгаан нь гаднах талбайн санхүүжилт болоод буй аж. 

Баянгол дүүргийн 47-р сургуулийн хичээлийн байр 1971 онд ашиглалтад орсон. Нийт 920 хүүхдийн суудалтай бөгөөд өнгөрсөн хичээлийн жилийг 1,900 орчим сурагчтайгаар өндөрлүүлжээ. Харин ирж буй хичээлийн жилд 200 орчим сурагч нэгдүгээр ангид шинээр элсэнэ.

Стандартад нийцсэн цайны газар, биеийн тамирын заал бүхий 4,600 м.кв талбайтай дээрх өргөтгөл ашиглалтад орсноор нэг ээлжиндээ 360 хүүхэд хичээллэх боломж бүрдэнэ.

Хөлбөмбөгийн ногоон талбайг сэргээнэ

Өргөтгөл баригдаж буй талбайн хажууханд хөлбөмбөгийн ногоон талбай байв. Барилгын ажил явагдаж байгаа тул талбайг хуулж аваад буй. Тэгвэл тэрхүү талбайг эргэн сэргээх боломжтой эсэх болон талбайн хэмжээнд ямар өөрчлөлт орохыг тус сургуулийн захирал Ч.Нармандахаас тодрууллаа.

“Ногоон талбайг эргэн сэргээх боломжтой. Яамнаас ч хөрөнгө төсөвлөж өгсөн. Харин сургуулийн орчин, талбайгаас хамаарч хөлбөмбөгийн талбайгаа 10 орчим хувиар багасгахаар байна” гэв. 

ФОТО: 

Өргөтгөлийн ажлын явц, наймдугаар сарын 21-ний байдлаар

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг