Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн яармагт хүнсний ногоо, жимс жимсгэний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд үнэгүй оролцох боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 22
Сурталчилгаа
 

Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019 оны 08 сарын 31 болон 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдах гэж байна.  Үзэсгэлэнгийн хоёр өдөр бизнес эрхлэгчид, тус салбарын мэргэжилтнүүд, үзэгч зочид бүгд нэг дор хуран цуглана. Мөн энэ онд Атар газар эзэмшсэний 60 жилийн түүхт ой тохиож байна. Үүнтэй холбоотой ОХУ-н Тэргүүн Владимир Путин МУ-д айлчлан ирэх юм.

Дотоодын болон гадаадын компаниуд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, хэрэглэгдэх түүхий эд материал, дэлхийн шилдэг үр тариа, соортууд, хүнсний ногоо, газар тариалангийн машин механизм, тоног төхөөрөмж, усалгааны систем, хүлэмжийн аж ахуйн бүтээгдэхүүн, эмийн ургамал, мал аж ахуйн бүтээгдэхүүн, мах, сүүний чиглэлийн малын үүлдэр угсаа, эрчимжсэн мал аж ахуйн тоног төхөөрөмж, малын тэжээл, мах, сүү, гурил, органик хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн зэрэг тус салбарт харьяалагдах бүхий л бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж танилцуулна. Үзэсгэлэнд компани байгууллага оролцохоос гадна хувь хүн, айл өрх ч оролцож болох юм.

Aгро Экспо-гын үеэр үзэсгэлэнгээс гадна сагсан бөмбөгийн 3Х3 тэмцээн, Жудо бөхийн тэмцээн, хоолны шоу, амталгаат худалдаа, шоу үзүүлбэр, урлагийн номер гэх мэт төрөл бүрийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж, салбарын мэргэжилтнүүдийн семинар, малчин тариаланчдад тулгардаг хүндрэл бэрхшээлийг хэрхэн зөв даван туулах тал дээр зөвлөгөөн, хөдөө аж ахуйн болон хүнсний зах зээлийн чиг хандлага, салбарын бодлогын талаар хэлэлцүүлэг хийгдэнэ. 

 

Aгро Экспо 2019 үзэсгэлэнд оролцсоноор: шинэ бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, бараа бүтээгдэхүүнээ борлуулах, хэрэглэгчиддээ улам илүү танигдах, шинэ хэрэглэгч үйлчлүүлэгчидтэй болох, бизнес хамтын ажиллагааны түнштэй болох, ивээн тэтгэгчээ олох,   үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх, туршлага, мэдээ мэдээлэл солилцох, шинэ техник технологитой танилцах, компаниа илүү идэвхжүүлэх, гадаад зах зээл дээр гарах боломжийг ашиглах, үзэсгэлэнгийн үнэ цэнэтэй оролцогч компани болох, Монголын хөдөө аж ахуйн салбарын шинэ хүрээлэлд элсэх гээд олон давуу талтай.

ХХААХҮЯ, НЗДТГ болон Экспо Монгол ХХК хамтран Атрын 60 жилийн ойн хүрээнд Aгро Экспо 2019 Олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэнг зохион байгуулна. Хүнс, хүнсний ногоо, жимс жимсгэний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, компани, хувь хүмүүсийг үнэгүй оролцох боломжийг олгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.agroexpo.mn хаягаар болон 976 - 11 - 344010 утсаар холбогдож тус үзэсгэлэнгийн  талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.