2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
07:00
S32
08:00
S30
09:00
S30
10°
10:00
S30
14°
11:00
S26
17°
12:00
S26
19°
13:00
S26
20°
14:00
S26
21°
15:00
S30
21°
16:00
S30
21°
17:00
S30
21°
18:00
S30
20°

"Оюу толгой" 1,300 уурхайчны аюулгүй ажиллагааг хангах, дэлхийн жишиг бүхий бас нэгэн бүтээн байгуулалтаа нээлээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Гүний уурхайд ажилладаг 1,300 уурхайчин ажлын бэлтгэлээ ханган, гүнийн уурхайд нэвтрэх боломжийг олгохын зэрэгцээ бүх багийн үйл ажиллагаа болон хөдөлгөөнт техникүүдийн аюулгүй ажиллагааг хангах зориулалтын өндөр технологиор тоноглогдсон, дэлхийн жишиг бүхий томоохон бүтээн байгуулалтыг өчигдөр нээлээ.

Энэ бол аюулгүй байдлыг урдаа тавьж ажилладаг “Оюу Толгой” компанийн уурхайн үйл ажиллагааны цөм болсон гүний уурхайн захиргаа, үйлчилгээний “Чандмань” төв юм.

Энэхүү томоохон бүтээн байгуулалт нь гүний уурхайн аюулгүй, зогсолтгүй, тогтвортой ажиллагааг хангах оффис болон үйлчилгээний зориулалттай 13,570 метр квадрат бүхий хоёр давхар, уртаашаа 99 метр, өргөөшөө 96 метр хэмжээтэй байгууламж юм.

Илүү тодруулбал тус байгууламжийг хийхэд,

  • 1,236 тонн хийцийн ган
  • 9,469 шоо метр бетон
  • 26,412 метр шугам хоолой
  • 19,017 метр агааржуулалтын шугам
  • 13,3796 метр квадрат кабель
  •  33,796 метр цахилгааны утас оржээ.
 
Гэрэл зургийг MPA.mn

 “Чандмань” төвийн төсөл дээр нийт 833 хүн, гүйцэтгэгчээр нь Моннис групп ажиллажээ. Монголын компани дэлхийн хэмжээний төсөл дээр ийнхүү амжилттай ажиллана гэдэг бахархмаар. 

Дэлхийн зэсийн гурав дахь том уурхай болгож, үр шимийг нь монголчууд болоод бусад хувьцаа эзэмшигчдэд хүргэхээр ажиллаж байна
 
Гэрэл зургийг MPA.mn

“ОюуТолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес: Энэхүү төв нь манай ажилтнуудыг технологитой холбож өгч байгаа гүүр нь юм. Та бидний
харж байгаа энэ бүх технологиор дамжуулан ажилчдаа үр дүнтэй, аюул осолгүй ажиллахад шаардагдах мэдээллийг зөв цагт нь хүргэхэд тусална гэсэн үг. Pөв мэдээллийн үндсэн дээр ажлаа эхлүүлэх боломжийг олгож буй хэрэг. Ингэснээр ажилчин үр дүн гаргаж ажиллаж чадах юм. Гүний уурхай шиг нарийн түвэгтэй бүтцэд манай ажилчид үр дүнтэй ажиллахад энэхүү төв маш чухал үүрэг гүйцэтгэх юм.

Энэ жилийн манай төслийн хувьд чухал жил болж байна. Энэ жилийн хувьд дахиад хоёр ч чухал байгууламжийг бид ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тэр хоёр нь Дулааны станцын өргөтгөл болон 2-р босоо амыг ашиглалтад өгөх юм.

Энэ хоёр чухал бүтэц ашиглалтад орсноор нэг ээлжинд үүрэг гүйцэтгэх ажилчдын тоог нэмэгдүүлээд зогсохгүй, гүний уурхайн бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлнэ. Манай уурхайн үйл ажиллагаа амжилттай явагдсан хэвээр байгаа. Түүний дотор дэлхийн хамгийн аюулгүй гүний уурхайн бүтээн байгуулалтын нэг хэвээр байгаад бид баяртай байгаа" гэв. 

Гүний уурхайн явц өдгөө 60 хувьдаа хүрээд байна. Бид алхам алхмаар маш амжилттай урагшилж, удахгүй дэлхийн зэсийн гурав дахь том уурхай болгож, үр шимийг нь монголчууд болоод бусад хувьцаа эзэмшигчдэд хүргэхээр ажиллаж байна.

Төвийн нэгдүгээр давхар 1,300 хүний багтаамжтай. Давхартаа эрэгтэй гурав, эмэгтэй нэг шүршүүр, ариун цэврийн өрөө, 2,150 хувцасны шүүгээ бүхий хувцас солих өрөө, хувцас угаалга, цэвэрлэгээний байгууламж, хувийн хамгаалах хэрэгслийн агуулах, 500 хүний багтаамжтай хоёр хурлын өрөө болон уурхай руу нэвтрэх цэгийн хяналтын хэсгийг багтаажээ.

Харин хоёрдугаар давхарт 377 хүний багтаамжтай оффисын хэсэгт хурлын өрөөнүүд байрлах бөгөөд 90 хүний багтаамжтай хоолны өрөө, цагт 16 шоо метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай үйлдвэр, өөрөө зохицуулах ухаалаг систем бүхий тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон халаалт, агааржуулалтын системийн хяналтын өрөө, уурхайн хатаалга зэрэг хэсгүүдээс бүрджээ. 

Эдгээрээс хамгийн анхаарал татсан хэсэг бол уурхайн хяналтын өрөө байв. Тус өрөөг “Evans” удирдлагын системээр тоноглон гүний уурхайн үйл ажиллагааны явцыг удирдлагаар бүрэн хангах боломжтой систем болохыг хяналтын өрөөний ахлах ажилтан хэлсэн. Тодруулбал, тус систем нь гүний уурхайн агаарын урсгал, халаалтын систем, цахилгаан ашиглалт болон үйл ажиллагааны явцыг бүрэн удирдлагаар хангах боломжтой аж.

Түүнчлэн “Чандмань” төвд олон улсад ашиглагдаж буй хамгийн дэвшилтэт технологи болох гүний уурхайн ажилтнуудын хяналтын пайз өлгөх ухаалаг самбарыг суурилуулсан байна. Уг системийг ашиглан гүний уурхайн ажилчдын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах, шаардлагатай сургалтуудад хамрагдсан эсэхийг мэдэх, гүний уурхайд орсон, гарсан цагийг харах, аюул ослын үед хоргодох байранд орсон ажилтнуудын тоог хянах, тэсэлгээний үед гарч болох аюул ослоос урьдчилан сэргийлэх гээд аюулгүй ажиллагааг хангаж, цаг хугацаа, зардал хэмнэсэн технологийн тэргүүн шийдлийг ашиглажээ.

Нээлтээ хийсэн төв дэвшилтэт тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон
 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Б.Ундраа “Уул уурхай бол эрсдэл өндөртэй, амаргүй салбар. Тиймээс эрдэнэт хүний амь насыг хамгаалах нь ашиг олохоос илүү нэн тэргүүний асуудал. Тэр утгаараа уурхайд хэдэн зуун мянган хүний ажлын ээлжийг солих, бэлтгэх, үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр аюулгүй хангана гэдэг амаргүй. Өнөөдөр нээлтээ хийсэн төв дэвшилтэт тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон төдийгүй аюулгүй байдлыг бүрэн хангасан байгааг хараад ямар их ажилласан нь мэдрэгдэж байна. Ийм төв нээлтээ хийсэнд баяртай байна. Цаашид асууж мэдэх зүйл ч их байна” гэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

“Чандмань” төвийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюу Толгой” компанийн удирдлагууд болон аймаг, сумын удирдлагууд, уурхайчид оролцлоо.

 
ФОТО СУРВАЛЖИЛГА: 

x