Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Тост, Тосон бумбын бүс нутгийг хамгаалах уриалга гаргасан жагсаал

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэлийн амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгах, Тост, Тосон бумбын бүс нутгийг хамгаалах асуудлаар уриалга гаргасан тайван жагсаал өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. 

Уг жагсаалыг “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулсан аж. 

Тайван жагсаалд оролцогчид ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч, гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардав. Мөн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын бүс нутгийг хамгаалах асуудлаар уриалга гаргалаа.

Жагсаалыг зохион байгуулагч Х.Мандахбаяр "Өнөөдрийн бидний энэхүү үйл ажиллагаа ямар нэгэн улс төрийн захиалгаар зохион байгуулалттай яваагүй  гэдгийг албан ёсоор миний бие хэлмээр байна. Энэ асуудлыг хуулийн дагуу чин шударгаар шийдэх ёстой" гэв. 

ФОТО СУРВАЛЖИЛГА: 

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг