ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын авто замыг наймдугаар сарын 15-наас эхлэн ГУРВАН бүсчлэлд хуваана

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд гурван бүсчлэлд хуваах талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийж байна.

Шууд үзэх:

Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр "Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байна. Сар бүр импортоор 5,000-8,000 автомашин бүртгэгддэг. Эдгээрээс үүдэн нийслэлийн автозамын ачаалал өндөр байгаа тул ойрын жилүүдэд хотын зарим хэсэгт "0" зогсолт хийх магадлалтай болоод байна.

Дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй нөхцөл байдал үүссэн тул дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэрт зориулан нэг эгнээг чөлөөлөх гэх зэрэг арга хэмжээг авсан. Гэвч энэ нь түгжрэлийг бууруулахад үр дүнгээ өгч чадахгүйд хүрээд байна. Цаашид төвлөрлийг бууруулах зорилгоор төр захиргааны байгууллага, их, дээд сургуулийг хотоос нүүлгэх нь урт хугацааны асуудал. Харин бид тэр хүртэл богино болон дунд хугацааны төлөвлөлтийн ажлыг хийхээр боллоо.

Тухайлбал, нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваасан.

  • А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар, Шангри Ла-гаас Бага тойруу
  • В бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
  • С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг юм.

Мөн орон сууцны хороолол дундах замуудыг нэг чигийн урсгалтай болгох зохицуулалтыг хийж байгаа. Уг зохицуулалт энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ.

Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2,382, зөвшөөрөлгүй 5,312 зогсоол байгаа. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15,696 автомашины төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой байна. Эдгээр нь шинэ журамтай байх юм. 

А бүс рүү хөдөлгөөнийг 50 хүртэл хувиар бууруулахын тулд тэгш, сондгойгоор явах санал яригдаж байна. Тодорхой хугацаанд байж болох хувилбар гэж үзэж байгаа. Харин В бүсэд дугаарын хязгаарлалт үргэлжилнэ

Бүсчлэл дотор Zone буюу бүс гэсэн тэмдэг байрлах бөгөөд стандартад орсон тул Бүсийн тэмдэг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.

Бүсчлэлийн хязгаар зөвхөн ажлын цагаар мөрдөгдөнө. Тиймээс бүсчлэл дотор амьдарч байгаа хүмүүст ямар нэгэн хүндрэл гарахгүй" гэлээ.

Бүсчлэлийг зургаар харуулбал,

 

Зогсоолын асуудлаас гадна А, В бүс рүү тодорхой шаардлага хангасан автомашиныг нэвтрүүлэх юм байна.

  1. Татвараа төлсөн
  2. Торгуульгүй
  3. Техникийн улсын үзлэгт тэнцсэн байх ёстой.

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Бүсчлэл мөрдсөнөөр түгжрэл хэдэн хувиар буурах вэ?

- Бүсчлэлд хувааснаар түгжрэл 20-30 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаа.

- Энэ ажлыг төлөвлөхдөө иргэдээс санал авсан уу?

- Жолооч, иргэдээс санал асуухад 70 орчим хувь нь дэмжсэн.

- Машин нэвтрүүлэхэд тодорхой шаардлага тавина гэсэн. Тэгэхээр машин бүрийг шалгаж оруулах уу?

- Автотээврийн үндэсний төв, Татварын ерөнхий газар, Тээврийн цагдаагаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа. Үүнийг тодруулахад, торгуультай хүнийг нэвтрүүлэхгүй тул дүрмээ баримтлах, тэгснээр осол, зөрчил буурах зэрэг олон эерэг үзүүлэлт гарна.

- А бүсэд зөвхөн дарга нарын машин л нэвтрэх юм биш үү?

- Бүх машин ижил түвшнийх байна. Зогсоол дээр бүгд зохих төлбөрөө л төлнө. Жирийн иргэн, дарга гэж ялгахгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагын логотой автомашин, шуурхай албаны машин бүсчлэлийн хязгаарт үл хамаарна.

Улаанбаатар хотын авто замыг гурван бүсчлэл хуваах дүрэм хэзээ хэрэгжиж эхлэхийг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас тодруулахад наймдугаар сарын 15-наас хэрэгжинэ гэв.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
228
Зураг
ЗӨВ, ГОЁ
89
Зураг
БУРУУ
29
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ХАХА
4
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
142 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.233.10] 2019/8/7
ЖДҮ болон улс төрийн хулгайчдыг А болон Б бүсээр явуулахгүй бвал яасан юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.98] 2019/8/4
A bvsed awilga awdag vndeslelgvi bayjsan jdv 60ter bum gedd bvh hvmvvs oruulhaa bolii bolj bn uu
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.74] 2019/8/3
80-100 saya hurtelh unetei mashinii tatbariig 1 saya 100 sayaas deesh unetei mashinii tatbariig 2 saya bolgochih ternii daraa ene ajlaa hiibel shudarga es ariun ybdal bolno es buguud arai denduu shudarga bus bolood bn ard tumen teneg bishii shuu
0 | 0 Хариулах
Zochin [66.181.191.152] 2019/7/30
Энэ буруу. С бүсэд гэртэй, В бүсэд хүүхдээ цэцэрлэгт өгдөг, А бүсэд ажилтай, машин нь 1 удаа торгуулсан нөхөр маань ажлаасаа гарахаас аргагүй. Амьдралч өнгөрчээ.
0 | 0 Хариулах
Зочин [193.187.117.237] 2019/7/25
бүх талаар туршиж байх хэрэгтэй, маш зөв, дэмжиж байна. Туршиж үзэж тарж байж л учир нь олдоно. Дандаа юмнаас айж залхуурна гэж юу байх вэ дээ.
0 | 1 Хариулах
Худалч гишүүд, ЖДҮчид [122.201.26.14] 2019/7/25
Сонгогчиддоо худлаа хэлсэн, ЖДҮ- н луйварчдыг бас төв рүү оруулахгүй байя
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.6] 2019/7/24
Ямар нэг эрсдэл гаргаж өөрчлөлт хийхгүй бол долоон дор болно доо. Хотын иргэн ядаж л даатгал, татвараа төлдөг наад захын харилцааны болон хөдөлгөөнд оролцох соёлтой байх хэрэгтэй. Цаанаасаа л нийгэм нь тэгж шаардаж байгааг ойлго.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.21.6] 2019/7/24
Зөв шийдвэр
1 | 0 Хариулах
Эбо [202.131.225.205] 2019/7/24
Мөнгөнөөс өөр юм нүдэнд үзэгдэхгүй байсаар байгаад хамаг газраа зараад хот төлөвлөлт нь хог дээр үсрээд, зай завсаргүй болоод ирхээр нь буруугаа иргэд рүүгээ шахаж байна уу. Хөлдүү нь дэндсэн малнууд юм даа.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.64] 2019/7/24
Зөв
0 | 0 Хариулах
Жинхэнэ мэдээ хүсэгч [139.5.217.156] 2019/7/24
Энэ муухай царай газар болгон гозойгоод байжаахиймаа. Зохиолын дуучин юмуу?
0 | 1 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/7/24
Баячуудын замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.32] 2019/7/24
Hotiin tov gehgui zogsooliin tolboroo gaigui shiideh heregtei shuu dee 1 tsagiin 1000 blaa gehed udriin 8 tsag ajilaad zogsoold 8000 tugrug oroi uguud yavj bh uymuu uah eostoim be.Ajilaa hiihuu mashin tulburuu unuudur yahuu geed oligtoi ajilaa hiij chadahgui uym bna daa tegeed deerees ni baga tsalintai .Iim uym bol tsalingaa nemeed zogsooliin tulburuu bagasgaach
0 | 1 Хариулах
Зочин [203.169.48.34] 2019/8/6
Бүгдээрээ автобусаараа зорчъё. Ийм дарамттай бол заавал машин гэж яах юм :-)
0 | 0 Хариулах
Зочин [202.131.228.131] 2019/7/24
torguulia tuluhuus
0 | 0 Хариулах
Зочин [174.198.14.112] 2019/7/24
Hotiin tuwd tulburtei zogsool !!! Uur garts bhgvi
0 | 0 Хариулах
Pee [202.55.191.130] 2019/7/24
namaig hen barih vee, nohoig hen saah ve gedeg ni boloh vii dee. hen ni olon torguulitai ve? terniig yaaj medeh ve? za tegeed yavj baigaad barigdlaa gehed avah arga hemjee ni yu ym? nil torguulitai hun deer nemeel neg torguuli bichih ymuu? urtaashaa 15han km, urgunuuruu 5km hurehgui nariihan hotiin tuvd nemeed bus zoogood baih hereg yur ni baigaa ch ymuu? ikh toiruu ru ordog heseg uud deer tegvel tom tom zogsooluudiig hyamdhan shiideed uguuch de? tegvel holoos ajildaa irj baigaa ulsuud mashinaa taviad hotiin tuvdoo yavgan, niitiin teever geh meteeree uilchluuleg l dee udurtoo?
2 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2019/7/24
iim jijighen hotod buchlel yariad, soliotoi humuus shu. zam, zogsooliin asuudal yarihad nen terguund hotiin tuluvlultiin asuudlaa ehleed shiideecheee
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.160] 2019/7/24
Зөв арга хэмжээ байна. Дэмжиж байна.
0 | 0 Хариулах
Зочин [103.87.255.66] 2019/7/24
Энэ Энхтөр охиноо баян залууд шахчаад их цор цор болжээ.Өөрөө А бүснээсээ маниусын бүсрүү битгий ирээрэй халтараа
1 | 2 Хариулах
kub [103.212.119.208] 2019/7/24
sain tootsoolson sanal bish l bolov uu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.110] 2019/7/24
Зөв зөв одоо зоригтой арга хэмжэнүүд авах цаг болсон. Ажил хийх дургүй халтуурчдийг цөөлөх цаг болсон.
3 | 0 Хариулах
Gad [103.212.118.63] 2019/7/24
Ene yun khyn aimaar tsaraitai ats ve?
0 | 1 Хариулах
Зочин [66.181.177.62] 2019/7/24
А В С гэж замаа хуваахгүй, зүгээр л бүх зогсоолоо төлбөртэй болгочиход л хүмүүс аяндаа явган явах нь ихсэнэ. Холоос явдаг иргэд зөрчилгүй байсан ч С бүсийнхээ түгжрэлээс гарах гэж бөөн юм болно. Харж л байгаарай.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.62] 2019/7/24
Нийслэл гэж та нар хотын төвөө л ярих юм. Түгжрэлийг бууруулж байна гээд хотын төвийн түгжрэлийг хотын захруу шавааралдуулах л юм бодож олждээ. Эмнэлэг сургууль төрийн үйлчилгээ том том худалдааны байгууллага бүгд А В бүсэд байна. Зөрчилгүй машин нь нийт машины хэдэн хувийг эзэлдэг юм бол. Дээр яалаа. ЗЦ-гийн Пионер гэж нөхөр төв замаар зүүн гар тийш эргэхийг хориглоход л бөөн юм болоод буцаад болиулсан биздээ. Тэгээд яг сургууль цэцэрлэг эхлэх гэж байхад шууд л шийдвэрээ гаргачих юм.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.21.6] 2019/7/24
Автобусаар А, В бүсээр үйлчлүүл
0 | 0 Хариулах
Baagi [203.25.141.7] 2019/7/24
Hot dotor udriin tsagaar heden ch tsag unegui zogsdog gazar ulaanbaatraas uur barag baihgui biz. Hotiin tuviin buh zamaa minutaar tulburtei zogsoodog bolgoh heregtei baihiin
3 | 0 Хариулах
zochin [202.126.88.44] 2019/7/24
za tugjrel buurna gj vzej bolno curug dagavar n ylc orni mash uh ajil tsg xygatsaagar xoishlogdono
0 | 1 Хариулах
Зочин [202.21.108.182] 2019/7/24
КОНЦЛАГЕРЬТАА ЖАРГААРАЙ МАЛУУДАА УДАХГҮЙ С БҮСИЙГ ХОМОРГОЛОН БАРИВЧИЛЖ ШҮҮХГҮЙ БУУУДАЖ АЛАХХ БОЛНО.
1 | 0 Хариулах
zochin [202.126.88.44] 2019/7/23
ene nuhur odoo boli yrd n bc zuun erguulehgui gd bc olon tumniig buhimdyylcn odoo bolno ene tsagdaagin deer tur bn uu
1 | 0 Хариулах
yhaantai hun [202.126.88.44] 2019/7/23
ingej bolohgui hunee bayn xooconoor gcn ug ng tsagdaa dyr meden niiclel hotig buhimdyylj bn
0 | 3 Хариулах
Зочин [205.155.65.226] 2019/7/23
Ингээд 3 дугаар зэргийн хүн болчих гэж. Дээр үед хогины нэг, ямааны гурав гэдэг шиг...
1 | 2 Хариулах
Зочин [202.126.89.14] 2019/7/23
Хэзээ хаана иргэдээс санал авсан юм бол сайхан худлаа ярих юм
2 | 0 Хариулах
Зочин [202.9.42.217] 2019/7/23
Dugaar olgodog gazar ajilaad terbumtan bolson hvn zunduu ahaa 8 huvid oruulaad uguuch geef guigaad yavj baisan hvn bairaa zaraad house avaaf yavj bgaa uur yamarch bisnes hiidegui. Ataarhsandaa muulsandaa bish shuu zugeer iim hvmuusiig medehiin bn
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.27] 2019/7/23
Түгжирэл улам л ихсэндээ бүтэхгүй асуудал бна
1 | 0 Хариулах
ooo [103.57.95.219] 2019/7/23
ghdee yhv bolj bnaa ghdee oshoo dorivtoi arga hemjee avah heregtei! auto mashiniig importiin tatvariig 80 huvi bologoh hereghtei!
0 | 4 Хариулах
Зочин [202.126.88.42] 2019/7/23
Шинээр ашиглалтад орж байгаа хорооллуудыг цэцэрлэг сургуультай байлгах арга хэмжээ аваачээ... Нэг нэг хүүхэд зөөсөн машинаар л бөглөрдөг шүү...
5 | 1 Хариулах
иргэн [59.153.113.215] 2019/7/23
Нэг мөсөн хашаажуулаа.
0 | 0 Хариулах
Зочин [74.208.40.131] 2019/7/23
Яам, Агентлаг ын хурган болон том дарга нарыг нийтийн тээврээр зорчуулъя! Нийтийн тээврээр зорчиж чадахгүй бол чадах хүмүүсийг дарга болгоё!
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.32] 2019/7/24
Yag vnen darga nariig bas abtobusand suulgaj yavuulj uzuulehsen chadahgui dee
0 | 0 Хариулах
Зочин [116.12.50.22] 2019/7/23
Хориглох, хязгаарлах нь шийдэл биш шүү! Үнэхээр хориглохыг хүсээд байгаа бол төрийн өндөр албанд машин хэрэглэхийг хоригло!
4 | 0 Хариулах
Zochin [66.181.161.76] 2019/7/23
Iim zavaan yum hiihin orond zugeerl buh udruu tegsh sondgoin deer yum bishuu avtobus sain yavuul udahgui uvul bolno bugd gada xulduj uhtle zogson shu de arail buru shiidver bn da alivag hiihde 7 hemjij neg ugtloh zarchmaar handmaar bna
1 | 0 Хариулах
Зочин [150.129.141.95] 2019/7/23
Шууд л хуучин муу машинтай ядуу борчууд та нар хотоос зайлцгаа хотод зөвхөн баячууд сайд гишүүд түүний гэр бүлийн хүмүүс өндөр үнэтэй машинтайгаа явах ёстой гээд хэлчихгүй дээ худлаа соёл хууль царайлаад
5 | 6 Хариулах
Дүрмээ баримтлагч [122.201.22.238] 2019/7/23
Урсгал сѳрдѳг, улаанаар гардаг, утаа тортогтой, хжрд хэтрүүлдэг, 1-2 эгнээнд зогсдог, жолооны ард фб ухдаг дүрэм мэдэхгүй нѳхдүүдийг эхлээд гарыг нь амраавал түгжрэл аяндаа алга болно.
6 | 1 Хариулах
Зочин [103.26.193.186] 2019/7/23
Зогсоол үнэтэй цэвэрхэн байх хэрэгтэй. Үнэгүй эзгүй болговол хогийн цэг л болно.
2 | 1 Хариулах
Зочин [103.26.193.186] 2019/7/23
Өөрийгөө ардууд гээд олон тоон дээр болгочихдог хэсэг оркууд авах, дураараа авирлах, үнэгүй хэрэглээ шаардаж элдвийн юм бичих юм. Ажил хий. Чиний прусс унаж үнэгүй зогсоолд хов ярьж, хог тарьж өнжих ажил юмуу.
7 | 0 Хариулах
Зочин [211.172.48.27] 2019/7/23
Мэдээ болгоний коммент доор дандаа чи л шааж явах юм аа. Чи өөрөө ажил олж хий [хориотой үг] минь.
1 | 3 Хариулах
Зочин [66.181.161.100] 2019/7/24
Энэ прусс гэдэг машин нь зүгээр олддог юмуу. Ад үзээд байх юм. Надад нэгийг олоод өгөөч. Би хот дотор унахгүй ээ.
0 | 0 Хариулах
Зочин [73.39.102.4] 2019/7/23
Энхтөр муу гөлөг төрийн ордон тойрсон газраа жирийн иргэн ойртуулахгүй нь ээ
0 | 3 Хариулах
Зочин [66.181.161.54] 2019/7/23
Яаж ийж байгаад ардууд аа шулах гээд санал асуулга яваагүй
4 | 3 Хариулах
Энхтөр [66.181.161.68] 2019/7/23
Санал асуулга явуулсан [хориотой үг] минь
0 | 2 Хариулах
Зочин [103.14.36.18] 2019/7/23
Хотоор явж байгаа машиныг бүгдийг нь зогсоогоод шалгах юм байна л даа. Тэгээд зөрчилтэй байвал зөрчилийн хуулиараа шоронд хийх юм байна. ТОРГУУЛЬ ТӨЛҮҮЛЭХ явуургүй арга зам даа. ТА НАР АРД ИРГЭДЭЭ ТОРГОЖ Л ЧАДНА. АМЬДРАХ ГЭЖ ЯДАЖ БАЙГАА ИРГЭДЭЭ ЗОВООХООС ӨӨР ЗҮЙЛГҮЙ. ЯГ ҮНЭНДЭЭ ХОТЫН ТҮГЖИРЛИЙГ БУУЛГАХ ӨӨР ЗӨНДӨӨ ҮР ДҮНТЭЙ АРГА БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ТОРГООД ХЭЗЭЭ Ч ШИЙДДЭГДЭХГҮЙ.
4 | 2 Хариулах
Мөнхтөр [66.181.161.68] 2019/7/23
Дүнкүү [хориотой үг] өөрсдийн чинь төлөө хийж байгаа ажлыг ойлгох тархигүй байж мэдээнд сэтгэгдэл бичих рефлекс суучихсан орк [хориотой үг] вэ чи
4 | 3 Хариулах
Зочин [202.9.43.241] 2019/7/23
ер нь зориглох нь зөв шүү..
12 | 0 Хариулах
Baatar [122.201.31.172] 2019/7/23
Зөв ийм зохицуулалт хийхээс өөр арга байхгүй. Дээр нь нэмээд 50 дээш хүнтэй байгууллага ч юмуу ажилчдын автобустай байна гэсэн шаардлага тавих хэрэгтэй байна.
10 | 1 Хариулах
Зочин [202.179.31.242] 2019/7/23
Санал асуулга хаана хэзээ авсан юм бэ.
0 | 0 Хариулах
Баттөр [66.181.161.68] 2019/7/23
Санал асуулга хавар авсан. Фейсбүүк дээрээс хов жив биш хэрэгтэй мэдээлэл олж уншиж сур здрушка минь
4 | 0 Хариулах
Зочин [202.9.42.78] 2019/7/23
хэд нь машинтай хэд нь машингүй хүнээс асуулга авсын? Машингүй бол бүгд л зөвшөөрнө ойлгомжтой Баттөр здрушкаа
0 | 0 Хариулах
би [77.73.67.155] 2019/7/23
Нийтийн тээврээ шийдээгүй байж хүмүүсийг ингэж болохгүй ээ. Цэцэрлэг сургуулийн асуудал хүнд байна. Хүүхдээ гэрийнхээ хажууд цэцэрлэгт өгөхөөр 6 цагт ажил тарж байхад цэцэрлэг 5 цагт тарчаад хүүхдээ ав гээд дарамтлаад торгууль төлнө. Түгжирч явсаар байгаад 7 8 цагт хүүхдээ авна. Хүүхдээ ар өврийн хаалга хэрэглэж байгаад ажлынхаа хажууд цэцэрлэгт өгчихөөр нийтийн тээвэр автобус 2 дамжих хэрэг гарна. Нөгөөдүүл нь ирэхгүй хүүхдээ ханиад хүргээд хэд хоног гэртээ хараад цалингүй болно до хөөрхий. Хүүхдээ өвтгөхгүй гээд цалингийн зээл аваад идэх уухаа багасгаад нэг машин аваад одоо болох нь гэж байтал нийтийн тээврээрээ яваа машиныг чинь ажилруу чинь явуулахгүй, явбал зогсоол байхгүй төлбөр нь 8000 гэнэ үү. Арай ч дээ ийм байж болохгүй ээ. Хүүхдээ хэрхэн хүргэж өгөх нь иргэний асуудал гэнүү. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх байгаа шүү дээ.
4 | 1 Хариулах
1 [207.148.105.124] 2019/7/23
1
0 | 1 Хариулах
Зочин [103.26.193.186] 2019/7/23
Чи нэртэйгээр нь үнэгүй асрагч шаардаач. Хүний төлөө хүүхэд гаргаж, амьдарч яваа юм уу?
2 | 0 Хариулах
Зочин [103.26.193.186] 2019/7/23
Чамайг аюулгүй газраа очоод амьдрахыг хориогүй шүү.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.12.4] 2019/7/23
Энхтөр гэж хужаа нөхөр их галзуу солиотой юмнууд сэднэ шүү Хятад хүнээс л хол бай
5 | 4 Хариулах
Зочин [66.181.164.192] 2019/7/23
Tgd neg zov yum yarihaar hujaa bolgohiin amaa tataad duugui suuj bai
4 | 0 Хариулах
Mgl [103.10.20.34] 2019/7/23
A bus ruu bol nad shig alhchdag hund asuudal alga.
8 | 0 Хариулах
Зочин [122.201.21.165] 2019/7/23
УЛААНБААТАРТ 40-С ДЭЭШ НАСНЫХАН Л МАШИН БАРИХ ЭРХТЭЙ БУСАД НЬ УНДАГ ДУГУЙ МОПЕДОО УНАГ.
7 | 2 Хариулах
Зочин [202.9.42.78] 2019/7/23
чи -30 хэмд хүүхдээ дугуйгаар зөөгөөд үзчих дараа нь яривал ямрав. Зуны сар 6 бишээ 12 гээд бодцон уу?
0 | 0 Хариулах
Зочин [182.160.36.23] 2019/7/23
Түгжрэл хувиар биш коэффициентээр буудагыг мэдэхгүй байж хотын түгжрэл ярих юм даа. Чааваас гэж...
1 | 0 Хариулах
Зочин [103.26.194.196] 2019/7/23
Энэ одоо цагдаагаас тэтгэвэртээ гарсан хүн төрийн албанд ажиллаж болдог юм байхдаа.хятадын эрлийз шүү дээ
3 | 0 Хариулах
Зочин [103.26.194.196] 2019/7/23
Тэгш сондгой буруу.машиныг оноор нь ялгах хэрэгтэй.
1 | 1 Хариулах
Ганаа [66.181.191.19] 2019/7/23
Бүгд торгуульгүй үзлэгтэй орсон вайвал яах вэ
0 | 0 Хариулах
Гантөр [66.181.161.68] 2019/7/23
А бүсэд тавтай морил
4 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2019/7/23
Nerteigeer n "D bus, huduuniihun gardaa" gecheech
0 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2019/7/23
xodoonixo garchval ingej buschlex shaardlagagu bolchiisht
9 | 0 Хариулах
Зочин [66.181.164.192] 2019/7/23
ZOvoo neg yum xiisen deereee zam deer amidarlaasht
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.193] 2019/7/23
Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа күү нь болхоор адилхаан бии.... гэж дуу дуулаад хонхортоо алалцаад байж дээ арлын орон бол хамаа алга!
2 | 0 Хариулах
Зочин [103.9.90.50] 2019/7/23
МАНАЙХАН ОДОО ГҮҮР БАРЬЖ СУР. ГҮҮРЭН ГАРЦУУДАА АХИУ БАРЬ. ЗАЙЛШГҮЙ ГҮҮРЭН ГАРЦТАЙ БОЛГОХГҮЙ БОЛ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ УУЛЗВАРУУД БИЙ.
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.39] 2019/7/23
Zaisan haviar acent, pruistenguudee sain yavaad tugjee uusge
1 | 1 Хариулах
Зочин [103.26.193.186] 2019/7/23
Атаархалдаа боогоод үхчихдэг юм гэсэн шүү.
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.39] 2019/7/23
Zaisangiin tomchuul C busdee orj bga ym bna
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.208] 2019/7/23
дугуй уна скүүтэр уна машиндаа хадагдчихсан юм шиг л аашлах юм
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.124] 2019/7/23
Uvul yaahuu
0 | 2 Хариулах
Зочин [66.181.164.192] 2019/7/23
Dulaan huvtsaslaad alhahgui yu. Avtibusand suu gedsee bagasga
3 | 1 Хариулах
uvul [202.126.89.201] 2019/7/23
uvul ch moto unaj bolno
1 | 0 Хариулах
дулам [103.57.94.92] 2019/7/23
иргэдээс санал асуулга хэзээ явуулсан юм би лав сонсоогүй, дуулаагүй, санал асуулгад оролцоогүй, хичнээн хүн оролцоод ингэж хувилж гаргаж ирсэн 70 хувь бэ,нийтийн тээврийн асуудлаа зохицуулж чадахгүй байж олон түмнийгээ яаж хааж боох вэ гэсэн бодлого явуулах юм,
6 | 0 Хариулах
зочин [202.9.42.153] 2019/7/23
хөдөөнийх санал асуулганд оролцохгүй
1 | 0 Хариулах
Зочин [64.188.5.218] 2019/7/23
КОНЦЛАГЕРЬТАА ЖАРГААРАЙ МАЛУУДАА УДАХГҮЙ С БҮСИЙГ ХОМОРГОЛОН БАРИВЧИЛЖ ШҮҮХГҮЙ БУУУДАЖ АЛАХХ БОЛНО.
1 | 2 Хариулах
Зочин [202.126.89.230] 2019/7/23
Нийтийн тээврийн бүх автобуснууд хотын төвөөр явахгүй юм байна үнэхээр мөрдөж чадвал.торгууль утаагаараа бүгд хоригдоно
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/7/23
А,Б бүсэд амьдардаг хүмүүс нь яах вэ
1 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2019/7/23
Ungu uzemj muu mashin bnga undur uneer hudaldaj avna, mun C busiinhend mashin buundunu. 9911 avna, zarna. Hanin tenger duudna, hun amitan salgana, utas 9911****
0 | 0 Хариулах
unshigch [202.55.191.130] 2019/7/23
tegeed A, B busiin yalgaa n yu bolchiv? tegsh sondgoi-r yavuulah sanal yarigdaj bgaa gesen bolhoos bas yag yavna gehgui um. oilgomjtoi medeelel uguuchee
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.67] 2019/7/23
Болохгүй дээ ингэж бүсчлэх хэрэггүй ээ лав наадаас асуугаагүй юм байна худлаа ярихаа боль тэр. А бусрүү чинь дарга нар орно хотын дарга чинь хотын захиргааг нүүлгэхээр шийдсэн ажлыг болиулаад инноваци гээд солиороод байгаа биз дээ зүйн бол хотын захиргаа төр захиргааны байгуулагууд хотын захаар таараан байрлуулвал түгжилрэл эрс багасана үүнийг наад эргүү дарга чинь ойлгохгүй хөдөөний багий хотын төв шигдээд байгаа биз дээ ер нь тэгээд тээврийн цагдаад замын хөдөлгөөний мэрэгжлээр төгссөн чадварлаг инженер байна уу маш эргэлзээтэй шүү дээ дандаа хуульч эсвэл хөдөө аж ахуйн их сургуулийн автомеханик анги төгссөн нөхдүүд голдуу байдаг юм байна лээ та нар замын эрчмийн тооллого тооцоо хийж программ хангэмж оруулаж томьёонд оруулаж тооцсон юм уу тийм чадвартай мэрэгжлийн инженер байна уу бэлтгэгдсэн үү гэж асуумаар байна
9 | 1 Хариулах
Зочин [106.186.208.29] 2019/7/23
Одоо хүчтэй арга хэмжээ авах нь зөв өө. Гаднын бараг бүх хөгжингүй улсуудын том хотуудад хотын төв рүүгээ ганцаараа машинтай орвол өндөр татвар авдаг. Гав ганцаараа том ЖИП унаад хотын төвөөр дураараа давхина гэдэг барууны хөгжингүй орны хүмүүст байхгүй ойлголт.
9 | 0 Хариулах
Зочин [66.181.167.55] 2019/7/23
эхлээд нийтийн тээвэрээ сайжруул тэгж байж ийм арга хэмжээгээ авсан дээр.
9 | 0 Хариулах
lol [202.126.88.172] 2019/7/23
shaa2
0 | 2 Хариулах
Зочин [59.153.85.88] 2019/7/23
shal demii um hiihiin ..! yaj bgaan be !? tegvel doloo hongiin 2 udriin tegsh sondgoigoor yavuulahgui yasiin be ! iim demii um hiij baihaar !
1 | 0 Хариулах
Tsagdaa mangar zamiin [202.126.88.228] 2019/7/23
Eldev yanziin ym turshaal butelguiteed bhiin. Yaasan humuuseer togloj handgui yum zuun ergej bolku nertei turshiltaar heden tugrug salhind hiisgej hechneen hunii tsag munguur toglow. Zugeer l ajilaa hii ulaanbaatart naadah chn heregjih tsag n boloogui
6 | 2 Хариулах
хотын соёл [202.9.42.153] 2019/7/23
дуугуй тэр татвар торгуулиа төлөө даварцан гэдэг нь нээх үнэгүй юманд дуртай нийслэд амьдарч бга юм бол төлөлгүй яадгийн эсвэл тэр нутагтаа буц
2 | 0 Хариулах
Зочин [103.26.193.186] 2019/7/23
Зөв
0 | 0 Хариулах
Зочин [66.181.170.82] 2019/7/23
Зүгээр БАЯН ЯДУУГААР нь ялгаж байгаа байхгүй эд нар
1 | 1 Хариулах
хот хөдөө [202.9.42.153] 2019/7/23
сөёлтой соёлгүйгаар нь ялгаж бга юм
2 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2019/7/23
Тэгж л их түргэн хугацаанд шийдэх гээд байгаа бол юм. Төрийн байгууллагын бүх шатны дарга нарыг машингүй болго. Төрийн 3аас эхлээд машиныг нь хураа. даргын машин явах гэж нэг замыг 10 гаруй минут хаасанаас болж тэдгээр замтай огтолцож байгаа хэсгийн ачаалал мэдэгдэж уг ачаалал хэвийн болтол 2-3 цаг болж байна.
13 | 0 Хариулах
Зочин [202.72.244.219] 2019/7/23
тийшд, ид ачааллын үеэр учиргүй зам хаагаал явцгаадгийн
7 | 0 Хариулах
Zochin [66.181.161.54] 2019/7/23
Boossud zamaa hudaldad awaa
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.193] 2019/7/23
Зөвхөн хавтгайд нь иргэд рүүгээ л дайраад байх юм тодорхой тодорхой оновчтой ажил юу хийв? хотоос юу гаргав аа? Шинэ авто худалдааны төв бариад өглөө хотын төв бузарлаж түгжээ бөглөөны үүр болсон Өгөөмөр мэтийн ил задгай заваан захыг яаагаад гаргаж болдоггүй юм Танай намын том даргын зах болохоор палдигдаад гаргахгүй байгаа нь үнэн биз дээ!!!! Одоо бусад замууд нь таг зогсох юм бна! Хаа бна шударга ес! Бүүр нэг ялзарч гүйцсэн этгээдүүдийг 20 онд өшиглөн зайлуулие!
14 | 0 Хариулах
Зочин [66.181.161.13] 2019/7/23
зогсоолоос өдөрт 120 сая орох юм байна. жилд 30 орчим тэрбум. замын нөхцөл сайжруулах төсөвт овоо дэм болно доо.
3 | 0 Хариулах
Зочин [202.72.244.219] 2019/7/23
ядаж замаа засах болов уу, баахан татвар өгөөл байдаг, зам гэж там, хөдөө явж чадахгүй л байнашд... нялх нярай хүүхдүүдээ агаар салхинд гаргая гэсэнч замаас нь айгаад гарч чадахгүй байна.
0 | 0 Хариулах
зочин [202.9.42.153] 2019/7/23
хэн ч очдоггүй тэр хэдэн сумдууд руу зам тавих яг хэнд ашигтай байв, угаасаа хөгжихгүй тэр хэд нд энд золбироод л зам бөглөөд явж бна
1 | 0 Хариулах
Зочин [103.26.193.186] 2019/7/23
Чи л баахан татвар төлөө байхдаа.
0 | 0 Хариулах
Үүгий [103.57.94.237] 2019/7/23
Бүсчлэлээ өшөө тэлэх хэрэгтэй. Баруун зүгрүү С бүсийг Геологийн лаборатор. Б бүсийг 25р эмийн сан. А бүсийг Баруун 4 замаар тогтоох хэрэгтэй. Хойд зүгтээ С бүс 7 буудал,Б бүс 32 тойрог А бүс 4р дэлгүүр. Зүүн зүгт С бүс офицерүүдийн ордон Б бүс Зүүн 4 зам, А бүс Багшийн дээд. Урд зүгт С бүс яармагийн гүүр,Б бүс Таван богд, А бүс Энхтайвны гүүрнээс дотогш хийвэл хөдөлгөөн сийрэгжэх байхдаа.Зөвхөн АБ бүсээр тогтохгүй бүх бүсчлэлд үзлэг оношлогоо,татвар, торгууль төлөөгүй,тэнцээгүй тээврийн хэрэгслийг явуулахгүй байх хэрэгтэй.
8 | 0 Хариулах
Зочин [202.126.88.237] 2019/7/23
Хар даа та нар, хааш хаашаагаа 3 хан КМ радиус дотор л амьтан болчихын. Алхаад л яваач дээ. Тарган гүзээ чинь л багасах байлгүй
9 | 1 Хариулах
Зочин [122.201.22.238] 2019/7/23
huuhed hogshid ene hotod bas amidardag umsh dee duu. ahiin duu zaluu deeree divaajind morilooroi.
0 | 2 Хариулах
Зочин [103.57.94.58] 2019/7/23
Энэ эргүү ац байна аа, 3 км радиуст алхаад явж чадахгүй бол чи түрүүлээд чадрах байх даа.
2 | 0 Хариулах
Газар зарна [66.181.184.243] 2019/7/23
Газрын наймаачдын л хар гай. Одоо баригдаж байгаа хорооллуудаа хар. Түй ч цэцэрлэг сургууль байхгүй. Хурдын цементэн ширэнгүүд, урд богд уулын бэл гээд дахиад бүр зайгүй болчихоогүй дээр нь сургууль цэцэрлэгээ барьмаар юм.
5 | 0 Хариулах
ТЭНЭГ [122.201.31.248] 2019/7/23
Б,С БҮС НЬ ТАГ ГАЦНА
7 | 0 Хариулах
Зочин [202.72.244.219] 2019/7/23
би бас тэгж харж байна, ялангуяа С бүсэд машинуудаа хаяад явцгаачихна, түгжрээ гацаа найгүй л болох вий
4 | 0 Хариулах
Bobo [64.119.22.149] 2019/7/23
Юуны түрүүнд жолооны хүрдний асуудал , 2 рт жолоочийн ур чадварын түвшин . Замын түгжрэлийн бараг 60-70/ н жолоочийн ур чадавхаас хамаарч байгаа гэж үзэж байна
3 | 2 Хариулах
Зочин [202.21.108.152] 2019/7/23
За энэ улсад амьдрах арга алга даа Энэ бүхнийг үүрэг гүйцэтгэгч нар нь иргэдээ торгууль шийтгэлээр дарамтлан дураараа дургих сайхан боломж гарах нээ
3 | 4 Хариулах
Зочин [112.118.30.185] 2019/7/23
За битгий сүржигнэ. угаасаа хотын төвд амьдрах , үйлчилгээ авах аль ч улсад үнэтэй байдаг. Тийм л байх ёстой
8 | 7 Хариулах
Зочин [122.201.24.174] 2019/7/23
1-р эгнээнд машин тавихаа болиод, давхар зогсоол шийдсэн нь дээрдээ. Наад санаа чинь бүтэхгүй машин бүрийг шалгана бүр таг түгжрэнэ.
1 | 1 Хариулах
Зочин [134.180.6.129] 2019/7/23
Зөв зөв. Бүслэл байх хэрэгтэй. Энд тэндгүй хар утаа хаясан машиныг явуулахгүй байх хэрэгтэй.
5 | 0 Хариулах
Зочин [43.228.129.62] 2019/7/23
Зүгээр сургуулиуд хүүхдийн автобустай л болъё
6 | 0 Хариулах
Зочин [202.9.45.99] 2019/7/23
А, В бүсүүдээ тойруулаад өргөн тойрог зам тавь. Замд нь байгаа бүх байшин барилгыг нурааж өргөн тойрог зам тавь.
4 | 1 Хариулах
Зочин [43.55.30.122] 2019/7/23
зөвөө зөв
1 | 0 Хариулах
Зочин [192.82.65.137] 2019/7/23
А бүсийнхэн нөгөө 2 бүсэд явахыг хоригло тэгвэл шударга шүү. Хол хүүхдээ зөөдөг дугуйлан секцэнд хамруулдаг бол яахын? Тэр зарим газраар нэг чиглэл болгоно гэдэг чинь зүгээр ингэж хонь ямаагаар нь хашвал 7 сарын 1 дахиад болох магадлалтай шүү.
6 | 7 Хариулах
Зочин [202.126.88.237] 2019/7/23
Таксидаад л яваач дээ, ялархчихын фисдаа чинь
6 | 4 Хариулах
Зочин [112.72.9.38] 2019/7/23
Тэр такси чинь хүүхдийн цэцэрлэг сургуулийн цагаар олддог билүү. Нийтийн тээвэрээ сайжруул. Сургууль цэцэрлэгийн хүртээмжээ захын хороололдоо бий болго. Тэгээд энэ ядарсан хаах боох арга чинь хэрэгггүй болно.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.42.78] 2019/7/23
202.126.88.237 дүү цагаар монгол хэлний хичээл орохыг зөвлөе
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.149] 2019/7/23
Зөрчлийн хуулиа зас эхлээд, хогийн хууль ямар ч амьдралгүй!
1 | 1 Хариулах
zochin [43.242.242.182] 2019/7/23
za estoi yamarch sudalgaagui yum hiij irgediin nerveer toglood bhiin
4 | 5 Хариулах
Зочин [202.126.88.237] 2019/7/23
Тэгээд 0 зогсолт хийх гэжүү, олон тэрбум төгрөгийн шатахуун, цаг зав нервээ барж байснаас богино болон дунд хугацаанд ийм л арга хэмжээ авах ёстой, урт хугацаандаа нийтийн тээврээ хөгжүүлэх, метро барих. Өөр гарц байхгүй. ГҮЙЦЭЭ
6 | 2 Хариулах
Mm [66.181.161.67] 2019/7/23
Torguuligui mashin barag bhgui bhda. Bugd l 10-20iin torguulitai l ywj bgaa. Tgd A busruu n orj chadku bolohoor B bus chine ulam achaalal awaad tugjrel nemeh yum bishuu
1 | 1 Хариулах
Зочин [202.126.88.237] 2019/7/23
Б бүсдээ л эргүүтээд явж байна биз, хохино шд
9 | 1 Хариулах
Зочин [202.170.71.157] 2019/7/23
ЗӨВ ЗӨВ ЗӨВ. ОДОО ДУГУЙ БОЛОН ЯВГАН ХҮНИЙ ЗАМАА ТУЛТАЛ БАРЬ. ЗАМ НЭМЖ БАРИАД ОГТ ХЭРЭГГҮЙ. ХОТЫГ ТОЙРСОН ХУРДНЫ ЗАМ БАРЬ. МАШИНЫ ИМПОРТЫН ГААЛИЙН ТАТВАРЫГ 3 ДАХИН НЭМЭГДҮҮЛ. ХАМГИЙН ХЯМД МАШИН 20 САЯ БАЙХАД ХЭН ДУРТАЙ НЬ МАШИН АВААД БАЙХГҮЙ. ЖИЛИЙН ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ГЭЖ 1 САЯ ТӨГРӨГ АВ. ЭНЭ ХОТОД ЧИНЬ ХҮМҮҮС АМЬДАРДАГ ГЭДГИЙГ МАРТААД БАЙНА. МАШИНААС САЛ, ЯВГАН АЛХ
25 | 2 Хариулах
Зочин [202.126.88.237] 2019/7/23
Дэмжиж байна, хот бол хүнд л зориулагдах ёстой. Метро барьчихвал ч
10 | 0 Хариулах
Зочин [207.148.105.124] 2019/7/23
дугуйн зам явган зам метро бариж чадахгүй болохоороо ийм арга хэмжээ авч байгааг ойлгохгүй л гарууд юм да. зөв зөв гэж хөөрөөд
1 | 0 Хариулах
123 [66.181.161.48] 2019/7/23
4n uliraltai us zailuulah bhgui. Yvgan alhah bolomjgui ger horoollin bas [хориотой үг] ursaad zamaar duuren. Uvul dugui unahgui uvulduu 32C hurdiishdee hulgaichaa.
6 | 4 Хариулах
Зочин [165.227.54.27] 2019/7/23
Такси барь, нийтийн тээврээр яв. Өвөлдөө 32С хүрэх өдөр нь 14 хоногоос хэтрэхгүй. Өвлийн дундаж темп 18.5С байдаг шүү хулгайчаа
6 | 2 Хариулах
Зочин [103.14.36.18] 2019/7/23
нийтийн тээврээ сайжруулчихаад хорьж цагдаж хязгаарлах ажлаа хийж болноо. Сургуулиуд нэг бол хүүхдүүдээ автобусаар зөөдөг болох хэрэгтэй.
22 | 1 Хариулах
Зочин [202.131.250.130] 2019/7/23
Яг зөв
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.47] 2019/7/23
Za tenegterei oorsdoo tugjirelgui yavah dald sanaa teged egel ard tumen yah estoi yum be zovshorod bga maluud yag yugign oilgod zov ged bga yum be nadaasl asugadui zamaa yanzal enh tor gej balai yum hudala ajil zohiohoo boli tehuu
0 | 1 Хариулах
Зочин [66.181.164.192] 2019/7/23
Mungutei bayachuud ni yavaad ulsdaa munguu uguud yavag l dee. Bayan yaduugiin yalgaa oirtonosht hahah
0 | 2 Хариулах