Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Даага: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Г.Чинзоригийн халтар даага түрүүллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 7 сарын 12
iKon.MN
00:00 00:00
Даага: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Г.Чинзоригийн халтар даага түрүүллээ
Sara, ikon.mn - text to speech

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд 200 гаруй хурдан даага тоосоо өргөлөө. 

Үүнээс:

Түрүү магнай Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гончигийн Чинзоригийн халтар даага. Унаач хүүхдийн дугаар 545

Аман хүзүү Архангай аймгийн Хотонт сумын харьяат Раднаагийн Дуламсүрэнгийн хурдан халиун даага. Унаач хүүхдийн дугаар 300.

Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Сүхбаатарын Батмөнхийн халтар даага. Унаач хүүхдийн дугаар 19. 

 
Даага: Түрүү магнай, Аман хүзүү, Айргийн 3

Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын хүрэн халзан даага. 

 
Даага: Айргийн 4

Айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Даваагийн Амарсанаагийн хүрэн даага тус тус хурдаллаа. 

 
Даага: Айргийн 5,6