Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

СОЁОЛОН: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Д.Очирсүрэнгийн зээрд үрээ түрүү магнайд хурдаллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 7 сарын 12
iKon.MN
00:00 00:00
СОЁОЛОН: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Д.Очирсүрэнгийн зээрд үрээ түрүү магнайд хурдаллаа
Sara, ikon.mn - text to speech

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Соёолон насны морьдын уралдаанд 200 гаруй хурдан үрээ шандас сорилоо.

Айрагдсан морьдыг танилцуулж байна:

Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд үрээ. 

 
Соёолон: Түрүү магнай /2019.7.12/

Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Сэрээтэрийн Баярсайханы халиун үрээ. 

 
Соёолон: Аман хүзүү /2019.7.12/

Айргийн гуравт Монгол Улсын алдарт уяач, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Сашкагийн Эрдэнэбатын уясан зээрд халзан үрээ. 

 
Соёолон: Айргийн гурав /2019.7.12/

Айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, Улсын Дээд Шүүхийн шүүгч Сандагийн Нямжавын халтар үрээ. 

Айргийн тавд Увс аймгийн Тэс сумын харьяат н.Дамдий-Ядамын цоохор үрээ. 

 
Соёолон: Айргийн 4,5 /2019.7.12/