2019/07/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,661.76₮
B30
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
19°
|
14°
B30
УЛААНБААТАР
24°
|
12°
00:00
S40
15°
01:00
S40
14°
02:00
S29
14°
03:00
S26
13°
04:00
S26
13°
05:00
S40
13°
06:00
S26
13°
07:00
S26
12°
08:00
S26
13°
09:00
S26
13°
10:00
S26
14°
11:00
S26
14°

"Хуушуураас ихийг идэж чадаагүй ч үнэхээр амттай байлаа"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 11
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Олон өнгө, загварын дээл, хувцсаар гоёсон хүүхэд залуучууд, настан буурлууд халууныг үл ажран догдолсон сэтгэлээр Төв цэнгэлдэхийг зорин, цуваа үүсгэн алхаж байв.

Тулгар төрийн 2,228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж, Монголчууд  наадамлаж буй нь энэ юм.

Монгол хүн болж төрснөөрөө бахархаж, омогших тэр л мэдрэмжийг монгол наадамгүйгээр төсөөлөхийн аргагүй. 

Цэнгэлдэх хүрээлэнд худалдаалагдаж байгаа наадмын хуушуур 1,500 төгрөгийн үнэтэй ч эрэлт ихтэй, элбэг дэлбэг байгаа нь ажиглагдав. Мөн цэнгэлдэхийг тойроод төрөл бүрийн худалдаа үйлчилгээ, сугалаа, зураг авахуулах самбарууд гарчээ. 

Монгол наадмыг үзэж сонирхохоор орон орны жуулчид ихээр ирдэг. Энэ жил ч мөн адил олон улсын жуулчид ихээр ирсэн харагдана. Ийнхүү  наадамлаж  явахдаа монгол хүнээс дутахааргүй монголын үндэсний дээл хувцсаар гоёсон нь сэтгэл татлаа. 

Монгол дээлээр гоёсон гадаад иргэнээс наадмын сэтгэлийг нь хуваалцсан юм. 

Хуушуураас ихийг идэж чадаагүй ч үнэхээр амттай байлаа
 

АНУ-ын иргэн Дэвид Кэйзи “Бид нар монголд ирээд жил болж байна. Монгол наадам үнэхээр сайхан. Дээл нь маш их таалагдаж байгаа. Өглөө наадмын нээлт үзэхэд дуу хөгжим нь үнэхээр их сайхан сонсогдсон. Мөн хүмүүсээс юм асуухаар зааж өгч, туслаад нээллтэй байгаад сайхан санагдсан. Бас хуушуураас нь ихийг идэж чадаагүй ч үнэхээр амттай байлаа” хэмээв.

Түүнчлэн Төв цэнгэлдэхийг тойрон яваа наадамчид улс төрийн, болоод урлаг соёлын олны танил эрхмүүдтэй зургаа татуулж байгаатай олон таарлаа. 

x