Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд айргийн тавд хурдалсан хүлгүүдийг танилцуулж байна. Уралдаанд 163 хурдан азарга шандсаа сорьсон юм. Мөн уралдааны үеэр хүүхэд мориноос унаж, гэмтээгүй гэдгийг салбар хорооноос мэдээллээ.
Түрүү магнай: Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн халзан азарга. Уралдаанч хүүхдийн дугаар 519.
Аман хүзүү: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн сартай хонгор азарга. Уралдаанч хүүхдийн дугаар 881.
Айргийн гуравт: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат П.Мөнхтулгын бор азарга. Уралдаанч хүүхдийн дугаар 443.
Айргийн дөрөвт: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбатын мөлүү хул азарга. Уралдаанч хүүхдийн дугаар 340.
Айргийн тавд: Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга. Уралдаанч хүүхдийн дугаар 500.
Хөтөлбөрийн дагуу 14:00-17:00 цагт Их насны морьд уралдана. Харин маргааш буюу долоодугаар сарын 12-нд
Гэрэл зургийг Г.Өнөболд /mpa.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!