Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төрийн далбааны өдөрт зориулсан 11 дэх удаагийн хүндэтгэлийн ёслол

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 онд баталж, жил бүрийн долоодугаар сарын 10-нд Үндэсний баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж ирсэн.

Энэ жилийн хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцлоо.

2009 оноос эхлэн энэ жил 11 дэх удаагаа тэмдэглэж байгаа Төрийн далбааны өдөр 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөртэй давхцаж байв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна.

Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн хуульчилсан байдаг.

Ардын хувьсгалын дараачаас эхлэн төрийн далбаагаа шинэчилсээр Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн юм. Үүнээс өмнө 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбааг шинэчилж байсан түүхтэй.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг