Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: ОБЕГ секундэд 50 литр ус шахах хүчин чадалтай, гал унтраах 15 машинтай боллоо

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлжээ. 

Төслийн хүрээнд есөн тэрбум төгрөгийн өртөг бүхий, гал унтраах зориулалтын гурван төрлийн 15 ширхэг автомашиныг өчигдөр Онцгой байдлын байгууллага хүлээн авлаа. 

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, БНПУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд, ноён Кишиштоф Бойко,БНПУ-ын Гадаад хэргийн дэд сайд, ноён Мечей Ланг, БНПУ-ын “СТОЛАРЧИК” компанийн захирал ноён Мирослав Столарчик  нар оролцжээ.

Польш улсад үйлдвэрлэсэн тус гал унтраах автомашин нь 3.5 тонн устай, секундэд 50 л ус шахах хүчин чадалтай. Мөн Монгол орны эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын нөхцөлд тохируулан нэмж тоноглогдсоноос гадна орчин үеийн аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулжээ.

Тус автомашинуудыг НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад хуваарилан өгөх аж.

Гэрэл зургийг Mpa.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг