Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр боллоо.
Үзэсгэлэнд 30 гэрэл зурагчны шилдэг 50 бүтээлийг дэлгэсэн бөгөөд долоодугаар сарын 9-15-ныг хүртэл Уран зургийн галерейд үргэлжлэн дэлгэгдэнэ.
Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооны соёл, урлагийн салбар хорооноос тус үзэсгэлэнг санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|