Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Лондон Наадам-2019”-ийн онцлох агшнууд

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол ёс заншил, соёл, уламжлалт уралдаан тэмцээнээ сурталчлан таниулах зорилготой Британи дахь монголчуудын дунд зохион байгуулагддаг “Лондон Наадам-2019” энэ сарын 7-ны Ням гарагт Лондон хотын "Wimbledon Common" талбайд 20 дахь жилдээ болжээ.

Энэ жилийн наадмаар хүчит 32 бөх барилдсанаас Төв аймгийн Баян сумын харъяат сумын заан Батчулууны Батбилэг  түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат, сумын заан Дашзэвэгийн Цэрэнбат үзүүрлэсэн бол Төв аймгийн Заамар сумын харъяат Намдагийн Давааням, Лондонгийн суугуул Elbiz Bison нар шөвгөрөв.  

Харин хүүхдийн хүүхдийн барилдаанд Золбоогийн Тамир түрүүлж, Энхнасангийн Эрхэмбилэг үзүүрлэж, Г.Очир, н.Төгөлдөр нар шөвгөрч үлджээ. 

Лондонгийн засуул Эрдэнэсайханы Тэгшээг “Хүндэт засуул” өргөмжлөлөөр, Их спортын талбарт чөлөөт бөхөөр гаргасан амжилтыг нь үнэлж, Монгол улсын чөлөөт бөхийн найм удаагийн аварга Найдангийн Отгонжаргалыг Монголын чөлөөт бөхийн холбооны дээд шагнал “Ялалт” одонгоор тус тус шагнаж, ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга гардуулав.

Мөн тус наадмаар М.Машбаяр тэргүүнтэй Үндэсний Шагайн Харвааны Холбооны Британи дахь салбарынхан шагайн харваан тэмцээнээ зохион байгуулж аваргаа шалгаруулж, Ж.Гантулга, Д.Болд нар аймгийн гоц мэргэн цол хүртсэн бол үндэсний сайхан хувцастны тэмцээнд Эрдэнийн Одонгэрэл, Даваахүүгийн Мөнхсайхан нар тэргүүлсэн байна.

Уламжлал ёсоор “Азын сугалаа”-г насанд хүрэгчид хүүхдийн ангилалаар, сугалаа бүрийг хонжвортойгоор зохион байгуулж наадамчин олноо баясгажээ.

Энэ жилийн хүүхдийн гүйлтийн тэмцээний дүнгээс танилцуулбал:

2-3 нас:

Нэгдүгээр байр Мөнхзоригт Номин
Хоёрдуаар байр Баасандорж Очир-Эрдэнэ 
Гуравдугаар байр Санжаагончиг Скарлет

4-6 нас:

Нэгдүгээр байр Сувдын Од 
Хоёрдуаар байр Отгондаваа 
Гуравдугаар байр Энхүүнээ

7-9 нас:

Нэгдүгээр байр Энужин Баяа 
Хоёрдуаар байр Хүслэн
Гуравдугаар байр Хонгор Золбоо

10-13 нас:

Нэгдүгээр байр Dayan Hodges 
Хоёрдуаар байр Анар Эрдэнэ 
Гуравдугаар байр Sayan Hodges

 

“Лондон Наадам-2019” наадмын мэдээ сурвалжилгыг Лондон дахь Жи-СтудиМН, G-StudioMN-ийн хөтлөгч М.Саранзаяа, зурагчин У.Ганзориг нар бэлтгэжээ.

Гэрэл зургууд
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг