“Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын Өвөрмонголын Хятаны шилдэг үзмэр” үзэсгэлэн Монгол Улсын Үндэсний түүхийн музейд өнөөдөр нээгдлээ.
Хятан улс нь X-XII зуунд Монголын өндөрлөгийн өмнөд хэсэг, одоогийн БНХАУ-ын умард нутагт аж төрж асан нүүдэлчин угсааны үндэстэн. Хятанчууд 916 онд Их Ляо улсыг байгуулан, 200 гаруй жил оршин тогтносон түүхтэй. Хятан нарын уугуул нутаг тул тэдний үлдээсэн хот суурины туурь, булш бунхны арвин дурсгалууд хадгалагдаж байгаа юм.
“Чэнь-Гуо гүнжийн бунхны олдвор гүнжийн алтан баг, мөнгөн гутал, алтан чимэгтэй мөнгөн дэр зэрэг олон хосгүй үнэт үзмэрүүдийг 2019 оны 6 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 6-ныг хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд үзэсгэлэнг нээж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!