Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Элсэлтийн ерөнхий шалгалтаа 100% ЗӨВ гүйцэтгэсэн сурагч улсын хэмжээнд 51 байна

З.Санжаа, iKon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар явагдаж дууслаа.

Боловсролын Үнэлгээний Төвийн цахим хуудаст байршсан шалгалтын дүнгээс онцлох үзүүлэлтүүдийг нэгтгэн харуулж байна.

ЭЕШ-ыг:

  •  А.Оноо - Анхны оноо,
  • Х.Оноо - Хэмжээст оноо,
  • Про - Проценталь,
  • А.Ч.И - Амжилтын чанарын индекс гэсэн 4 үзүүлэлтээр харуулдаг ба бид А.оноо буюу анхны оноог мэдээллийнхээ суурь үзүүлэлт болгож авлаа. 

Зурагт: Боловсролын үнэлгээний төвийн веб сайтад байршиж байгаа сурагчдын шалгалтын дүнгийн харагдах байдал.

 

 

Мэдээллийн эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв


График 1, ЭЕШ өгсөн сурагчдын тоо, хичээл бүрээр

Математикийн хичээлээр хамгийн олон буюу 12,230 сурагч шалгалт өгсөн бол Газарзүй, Монголын түүх, Орос хэл хичээлүүдийг хамгийн бага сонгожээ.


График 2, Анхны оноо буюу боломжит 100 онооноос улсын хэмжээнд дунджаар хэчнээн оноо авсныг хичээл тус бүрээр харуулбал, (Арифметик дундаж - Улсын хэмжээнд)

Орос хэлний хэчээлийн анхны онооны дундаж улсын хэмжээнд хамгийн өндөр хувьтай байна. Гэхдээ тус хичээлээр харьцангуй цөөхөн буюу нийтдээ 646 хүүхэд шалгалт өгсөн. Жишээлбэл: Дундговь аймагт тус хичээлээр шалгалт өгсөн хүүхэд байхгүй.  

Харин химийн хичээлийн анхны онооны дундаж улсын хэмжээнд хамгийн бага буюу 100-гаас 26.7 байна.


График 3, Хичээл тус бүр дээр аймгуудын арифметик дунджийг гаргаж харвал

График дээгүүр хулганаа чирж аймаг тус бүрийн арифметик дунджийг харах боломжтой.

Монголын түүх

Улсын хэмжээнд Монголын түүх хичээл дээр авсан хамгийн өндөр оноо нь 86 (анхны оноо буюу боломжит 100 онооноос), Улаанбаатар хотын сурагч байна.

Монголын түүхийн хичээл дээр 80-с дээш оноо авсан сурагч Улсын хэмжээнд нийтдээ 4 байгаа ба эдгээр нь Улаанбаатар, Орхон, Увс, Өвөрхангай аймгаас тус бүр 1 сурагч байна. 

Анхны онооны дунджаар (ариф.дундаж) Дорноговь аймаг хамгийн бага буюу 20.5, Увс аймаг хамгийн өндөр буюу 53.1 байна. 

Физик

Улсын хэмжээнд Физикийн хичээл дээр авсан хамгийн өндөр оноо нь 95 (анхны оноо буюу боломжит 100 онооноос), Улаанбаатар хотын сурагч байна.

Тус хичээл дээр 90 ба түүнээс дээш оноо авсан 21 сурагч байгаагийн 16 нь УБ хотоос, 2 нь Багануур дүүргээс, Хөвсгөл, Дархан, Орхон аймгуудаас тус бүр 1 сурагч байна.

Анхны онооны дунджаар (ариф.дундаж) Говьсүмбэр аймаг хамгийн бага буюу 22.5, Увс аймаг хамгийн өндөр буюу 38 байна. 

Хими

Улсын хэмжээнд Химийн хичээл дээр авсан хамгийн өндөр оноо нь 89 (анхны оноо буюу боломжит 100 онооноос), Орхон аймгийн сурагч байна.

Тус хичээл дээр 80-с дээш оноо авсан сурагч Улсын хэмжээнд нийтдээ 18 байгаа ба эдгээр нь Улаанбаатараас 12, Орхоноос 2, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Дорнод аймгаас тус бүр 1 сурагч байна. 

Анхны онооны дунджаар (ариф.дундаж) Говьсүмбэр аймаг хамгийн бага буюу 21, Хэнтий аймаг хамгийн өндөр буюу 29 байна. 

Газарзүй

Улсын хэмжээнд Газарзүй хичээл дээр авсан хамгийн өндөр оноо нь 95 (анхны оноо буюу боломжит 100 онооноос), Увс аймгийн сурагч байна.

Тус хичээл дээр 90-с дээш оноо авсан сурагч Улсын хэмжээнд нийтдээ 5 байгаа ба эдгээр нь Увс, Өвөрхангай, Завхан, Архангай, Улаанбаатараас тус бүр 1 сурагч байна. Анхны онооны дунджаар (ариф.дундаж) Баян-Өлгий, Сүхбаатар аймаг хамгийн бага буюу 33, Дархан-Уул аймаг хамгийн өндөр буюу 69 байна. Сурагчдын хамгийн бага сонгож шалгалт өгсөн хичээл нь Газарзүй.

Англи хэл

Улсын хэмжээнд Англи хэл хичээл дээр авсан хамгийн өндөр оноо нь 100 (анхны оноо буюу боломжит 100 онооноос).

Англи хэл дээр 100-гаас 100 оноо авсан сурагч Улсын хэмжээнд нийтдээ 6 байгаа ба эдгээр нь бүгд Улаанбаатар хотоос байна. 

Анхны онооны дунджаар (ариф.дундаж) Баянхонгор аймаг хамгийн бага буюу 27, Улаанбаатар хамгийн өндөр буюу 41 байна. 

Биологи

Улсын хэмжээнд Биологигийн хичээл дээр авсан хамгийн өндөр оноо нь 97 (анхны оноо буюу боломжит 100 онооноос).

90-с дээш үнэлгээ авсан 39 сурагч байгаагийн 16 нь Улаанбаатар хотоос.

Анхны онооны дунджаар (ариф.дундаж) Говьсүмбэр аймаг хамгийн бага буюу 38, Өмнөговь хамгийн өндөр буюу 53. 

Математик

Улсын хэмжээнд Математик хичээл дээр авсан хамгийн өндөр оноо нь 100 (анхны оноо буюу боломжит 100 онооноос).

Математик дээр 100-гаас 100 оноо авсан сурагч Улсын хэмжээнд нийтдээ 5 байгаа ба эдгээр нь Улаанбаатараас 3, Хөвсгөл, Хэнтий аймгаас тус бүр 1 сурагч байна. 

Анхны онооны дунджаар (ариф.дундаж) Төв аймаг хамгийн бага буюу 22, Увс хамгийн өндөр буюу 30 байна. 

Монгол хэл

Улсын хэмжээнд Монгол хэлний хичээл дээр авсан хамгийн өндөр оноо нь 96 (анхны оноо буюу боломжит 100 онооноос).

Тус хичээл дээр 96 оноо авсан сурагч Улсын хэмжээнд нийтдээ 2 байгаа ба эдгээр нь Улаанбаатар, Өвөрхангай аймгаас тус бүр 1 сурагч байна. 

Анхны онооны дунджаар (ариф.дундаж) Баян-Өлгий аймаг хамгийн бага буюу 37, Хэнтий хамгийн өндөр буюу 62 байна. 

Орос хэл

Улсын хэмжээнд Орос хэлний хичээл дээр авсан хамгийн өндөр оноо нь 100 (анхны оноо буюу боломжит 100 онооноос).

Тус хичээл дээр 100-гаас 100 оноо авсан сурагч Улсын хэмжээнд нийтдээ 39 байна. Улаанбаатараас 30, Орхоноос 5, Баян-Өлгийгөөс 2, Дархан, Дорноговиос тус бүр 1 байна.

Анхны онооны дунджаар (ариф.дундаж) Өмнөговь аймаг хамгийн бага буюу 18, Орхон хамгийн өндөр буюу 82 байна.

Дундговь аймгаас Орос хэл хичээлийг нэг ч хүүхэд сонгож шалгалт өгсөнгүй.

Нийгэм

Улсын хэмжээнд Нийгмийн хичээл дээр авсан хамгийн өндөр оноо нь 100 (анхны оноо буюу боломжит 100 онооноос).

Тус хичээл дээр 100-гаас 100 оноо авсан сурагч Улсын хэмжээнд цор ганц байгаа ба Хэнтий аймгийн сурагч байна. 

Анхны онооны дунджаар (ариф.дундаж) Баян-Өлгий хамгийн бага буюу 42, Говьсүмбэр, Өвөрхангай аймгууд хамгийн өндөр буюу 52 байна. 

Тус хичээл дээр 90-с дээш үнэлгээ авсан 20 хүүхдийн 4 нь Улаанбаатараас бусад нь орон нутгаас байна.