Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

MCS Coca Cola болон Total Distribution компани МСМ ГРУПП ХХК -с 11 ширхэг бага, том оврын Fuso болон Mercedes-Benz Sprinter автомашинуудыг гардан авлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Total Distribution компани нь ус ундаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний түгээлт тээврийн үйлчилгээний чиглэлээр дагнан, өндөр зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдал маш чухал.

Бид хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн гүйлт болон ачаалал маш сайн даах чанартай, зогсолтгүй, найдвартай, аюулгүй ажиллагаатай Fuso болон Mercedes-Benz Sprinter автомашинуудыг Монгол орны нөхцөлд ашиглахад зориулан техникийн нөхцөлийг тодорхойлсны дагуу Япон, Герман улсад шинээр үйлдвэрлүүлж, захиалагчид хүлээлгэн өглөө.

МСМ Групп нь техникийн засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж, оригинал сэлбэгээр хангадаг. 
Бараа бүтээгдэхүүнийг ачих буулгахад хялбар байлгахын тулд Fuso брэндийн бага, том оврын автомашинуудад 2 талд нь тусгай нэмэлт хаалгыг хийж өгсөн.

Ачааны чингэлэгүүд нь Монголын нөхцөлд олон жил ашиглагдах, замын ачааллыг даахуйцаар тооцож зузаатгаж, хүчитгэсэн материалуудаар хийгдсэн учраас найдвартай шалгарсан бүтээгдэхүүн байдаг.

Мөн Даймлер компанийн Mercedes-Benz Sprinter нь хотын төвөөр бараа бүтээгдэхүүн тээвэрлэх түгээхэд тохирсон, өндөр чанартай, шилдэг, автомашин бөгөөд 2018 оны шинэ загварыг Монгол дахь анхны хэрэглэгчид Германы Дюссельдорф хот дахь үйлдвэрээс шууд нийлүүлж байна. Биднийг сонгож үйлчлүүдэг MCS Coca Cola болон Total Distribution компаниуддаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.