Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан дэлийн агуйг компаниудаар нөхөн сэргээлгэхээр болжээ

ikon.mn
2019 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нинжа нарын гарт сүйдээд олон жил болж байгаа Дорноговь аймгийн Айраг  сумын нутагт байдаг аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэг Монголын хамгийн том Цагаан дэлийн агуйг  УИХ-аар хэлэлцэж улсын тусгай хамгаалалтад энэ оны тавдугаар сарын 2-нд авжээ.

Цаашид агуйг нөхөн сэргээх хэвийн байдалд оруулах талаар аймгаас тодорхой ажил зохион байгуулахаар тус агуйг тойрч үйл ажиллагаа явуулж байгаа 10 компанийн төлөөллийг урьж аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин зургаадугаар сарын 13-нд уулзаж тодорхой шийдэлд хүрсэн байна.

Мөн аймгийн БОАЖГ, МХГ, Онцгой байдлын газар зэрэг холбогдох чиг үүргийн байгууллагууд, Айраг сумын ИТХН-ын дарга С.Туулайхүү, Засаг дарга Мөнжаргал нарын хүмүүс оролцсон юм.

Эхний удаа агуйн амны хэсгийг хэвийн байдалд оруулах, нөхөн сэргээх, эргэн тойрны хашааг засварлахаар болж энэ ажлын санхүүжилтэд компаниуд  тус бүр таван сая төгрөг хандивлахаар болсон бол аймгаас 20 сая төгрөг, Айраг сумаас нөхөн сэргээлтэд зориулж тодорхой төсөв гаргахаар боллоо.

Агуй бүрэн судлагдаагүй тул агуй орчмыг нөхөн сэргээсний дараа тусгай мэргэжлийн  байгууллагын хүмүүсийг ажиллуулж агуйг судлах, тодорхой дүгнэлт гаргуулахаар болсон байна. Мэргэжлийн байгулулагын дүгнэлтэд суурилж цаашид хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжүүлэхээр төлөвлөсөн аж.

Мөн аймгийн Засаг дарга зургадугаар сарын 05-нд захирамж гаргаж улсын тусгай хамгаалалтад авсан Цагаан дэлийн агуйгаас дотогш зайд тэсэлгээ хийж олборлолт явуулахыг хориглох шийдвэр гаргажээ.Хэдийгээр ийм  шийдвэр гаргасан ч зарим компанийн  төлөөлөл “Бид нинжа нар шиг гар аргаар олборлодоггүй.

Үйлдвэрийн аргаар олборлодог тул заавал тэсэлгээ хийх шаардлага гардаг. Тийм болохоор агуйг бүрэн судлаж  хамрах хүрээг тодорхойлон  хаана нь тэсэлгээ явуулж болох, аль хэсэгт  нь болохгүй талаар тодорхой дүгнэлт гаргах нь зөв болов уу гэсэн саналыг хэлж байсан. Холбогдох саналыг аймаг орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагууд анхааралдаа авна гэв.

 

Тус газрын эргэн тойронд “Эм Си Ти Ти” ХХК, “Дунфа лума” ХХК, “Таванбаатар” ХХК, “Мөнхболор хүрээ” ХХК, “ЗЦБЭ”ХХК, “Талс бурханд” ХХК, “Хүрээ дэл” ХХК, “Алтанбарга” ХХК тус тус лиценз эзэмшдэг.

Цагаан дэлийн агуйг сумын 2006, 2010, 2013 онд тусгай хамгаалалтад авч байсан бол байгалийн дурсгалт газрын ангиллаар 2011, 2014, 2019 онд тус тус аймгийн тусгай хамгаалалтад авч байжээ. Харин ийн 2019 онд улсын тусгай хамгаалалтад авсан юм.

Агуй гадна талдаа хоёр амтай. Нэг нь эгц доошоо дүүжингээр ордог, нөгөө нь хоёроос гурван метр орчим гүнтэй таван  хантай гэрийн буйрын хэмжээтэй. Дотроо сэрүү татсан нэн тааламжтай төдийгүй цаашаа явахад зарим газраа улаан хондтой, цэнхэр туяатай мөс үргэлжилдэг байжээ.

 

 

Эх сурвалж: dornogovipost.mn