Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.
Өдөрлөгөөр соёл урлагийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээ хүртээмж, нийгэм соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг ард иргэдэд сурталчлан таниулах аж.
Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театр, Улсын филармони, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, нийслэлийн дүүргүүдийн соёлын ордон тэргүүтэй 24 байгууллага оролцож байгаа юм.
Өдөрлөгөөс хийсэн фото сурвалжилгыг сонирхуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!