Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардсан иргэдийн жагсаал

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан иргэдийн жагсаал өнөөдөр боллоо. Уг жагсаал Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна болсон юм.

Жагсаалд оролцсон иргэдийн зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд огцрох хүртэл жагсаалаа үргэлжлүүлнэ гэдгээ хэлж байна.

Жагсаалын талаар хуульч О.Энхсайхан "Өнөөдөр хүн төрөлхтөн хуулиар зохицуулагддаг нийгэмд амьдарч байна. Гэтэл манай улсад Хууль зүйн яам нь ийм сайдтай байхад ард түмний амьдрал доройтох нь аргагүй шүү дээ. Хууль зүйн сайд ажлаа хийхгүй байгаа учраас ингэж тэмцэхээс өөр алга. Бүх хулгайчид хуулийн хамгаалалтад ороод Монголыг цөлмөж дууслаа.

Ц.Нямдорж сайд Монгол Улсын хуулийн салбарыг 22 жил толгойлохдоо завхарсан, харгис нийгмийг л бий болголоо. Саяхан хөөн хэлэлцэх хугацааг дуусгах хуулийг хүртэл баталчихаад олон хүний хэргийг хэрэгсэхгүй болгож байна. Ц.Нямдорж бас Захиргааны хуулийг батлуулах гэж улайрч байгаа нь Монгол улсыг амтат бялуу болгох гэсэн санаа. Засгийн газрын зарим тогтоол нь гэрээ, концесстой холбоотой. Энэ хууль батлагдвал Засгийн газартай шүүхдэх ямар ч боломжгүй болно. Засгийн эрхэнд ямар ч нам гарсан бай алалцуулах гэж байна" хэмээв. 

 

ФОТО СУРВАЛЖИЛГА: 
 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг