Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн баярын өдрийг автомашингүй өдөр болгох шийдвэр гаргалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нийг автомашингүй өдөр болгох шийдвэр гаргажээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлахаар болсон байна.

Захирамжид зааснаар Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 1-ний өдрийн 07.00 цагаас 18.00 цаг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг маргааш 18.00 цаг хүртэл түр хязгаарлах тул боломжит замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн ЗДТГ-аас сануулж байна.