2019/12/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-17°
04:00
S31
-16°
05:00
S31
-16°
06:00
S31
-16°
07:00
S31
-17°
08:00
S31
-16°
09:00
S32
-16°
10:00
S32
-14°
11:00
S32
-13°
12:00
S32
-11°
13:00
S32
-9°
14:00
S32
-6°
15:00
S32
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британийн тэргүүлэх эрдэмтэн D витамин хэрэглэхийг хүмүүст зөвлөжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 27
iKon.MN

Их Британийн тэргүүлэх эрдэмтдийн нэг D витамин хэрэглэхийг саяхан болсон олон нийтийн арга хэмжээний үеэр хүмүүст зөвлөжээ. Ялангуяа гадаа тоглох цаг нь улам багасаж байгаа хүүхдүүдэд нэмэлт витамин өгөх маш чухал гэж зөвлөсөн байна.

Уэльст болж буй Хэй утга зохиолын наадамд (Hay Literary Festival) өөрийн “Here Comes the Sun” нэртэй шинэ номыг танилцуулах үеэр генетикч Стив Жонс ингэж ярьжээ.

“Би өөрийгөө нэмэлт витамин хэрэглэх хүн биш гэж үргэлж боддог байлаа. Үүнийг би дэмий зүйл гэж боддог байв. Харин одоо би өдөр бүр D витамин хэрэглэж байгаа” гэж тэр хэлсэн юм.

Жонс цааш нь ярихдаа “Жишээ нь өнөөдөр наргүй, бүрхэг өдөр болж байгаа тул би нэгийг илүү уусан. Өнөөдрийн хүүхдүүд 10 жилийн өмнөх хүүхдүүдээс өдөрт нэг цаг бага гадаа тоглож байна. Ухаалаг гар утас, таблет үүнд нөлөөлж байгаа. Шотланд хүүхдүүд дэлхийн аль ч орны хүүхдүүдээс бага цагийг наранд өнгөрөөж байна” хэмээн ярьсан байна.

Тэрээр D витамины дутагдал нь таргалалт, сэтгэл санааны өөрчлөлт, цусны даралт зэрэг эрүүл мэндэд олон талаар нөлөөлдгийг баталсан гэнэ.

Бас хэд хэдэн төрлийн склероз өвчин Канадын умард хэсэгт түгээмэл байдаг бол экваторын бүсийн орнуудад огт байдаггүйг тогтоожээ.

Гэтэл энэ төрлийн өвчний түвшин Британийн арлын оршин суугчдаас Шотландчуудад илүү их илэрдгийг Жонс ярьсан байна.

Британийн арлын умард хэсэгт оршдог Шотландад нар бага тусдгаас Шотланд хүн Англи, Уэльс хүмүүсээс хоёр жилээр бага насалдгийг тэр бас нотолсон юм.

“Шотланд бол Европын өвчтөн юм. Тэд бол энэ дэлхийн хамгийн цонхигор царайтай хүмүүс. Учир нь тэдний бие махбод бүхэлдээ D витаминаар цангаж байдаг” гэж Стив Жонс ярьжээ.

Стив Жонс нь “University College London”-ий генетикийн ухааны профессор бөгөөд өнөө үеийн тэргүүлэх эрдэмтдийн нэгт тооцогддог.

Уншигчдад номоо танилцуулах үеэр тэр бас D витамин хэрэглэснээр өөрийнх нь биед ямар эерэг өөрчлөлтүүд гарсныг жишээ болгон ярьсан юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

x