Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

ХУВААРЬ: УИХ-ын нөхөн сонгуульд намууд нэр дэвшигчээ тодруулах болон сурталчилгаагаа эхлүүлэх хугацаа

ikon.mn
2019 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn /2016 он/

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонууль 2019 оны зургаадугаар сарын 30-нд болох гэж байна.

Хуульд заасан хугацааны дагуу нөхөн сонгуульд оролцохоор 11 нам тавдугаар сарын 3-нд батламжаа аваад байгаа билээ.

Харин өнөөдрөөс эхлэн намууд нэр дэвшигчээ тодруулна. Учир нь Сонгуулийн хуулийн 125.1 дэх хэсэгт сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана гэж заасан байдаг.

Энэ хугацаа 2019.05.24-28-ны хооронд байгаа юм. Монгол Ардын Нам нэр дэвшигчээ тодруулахаар 5 дугаар сарын 28-нд Бага хурлаа зарласан бол Ардчилсан Нам хуулийн хугацаандаа багтаж тодруулах товтой байна.

Харин Монгол Ардын Хувьсгал Нам өнөөдөр нэр дэвшигчээ тодруулахаар хуралдаж байгаа аж.

Нэр дэвшигчээ тодруулсны дараа тавдугаар сарын 31-ний дотор Сонгуулийн Ерөнхий хороонд баримт бичгээ хүргүүлж, бүртгүүлэх дараалалтай.

 
Нам нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлэх

Сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана.

  • (Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэг)
2019.5.24-2019.5.28 хооронд
 
Бие даан нэр дэвшүүлэх

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

  • (Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг)
2019.5.24-2019.5.30 хооронд
 
Нэр дэвшүүлсэн тухай баримт бичгийг сонгуулийн байгууллагад хүргүүлэх

Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ. (2019.5.31-ний дотор)

  • (Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэг)

Бие даан нэрээ дэвшүүлэгч нь бие даан нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ. (2019.6.02 -ны дотор)

  • (Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэг) 
2019.5.31 -ний дотор